Пуэрто Рико Хятадыг хожиж, анхны хожлоо авлаа

Хуучирсан мэдээ: 2010.09.01-нд нийтлэгдсэн

Пуэрто Рико Хятадыг хожиж, анхны хожлоо авлаа

Турк улсад үргэлжилж буй сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний C болон D хэсгийн гурав дахь тойргийн тоглолтууд өчигдөр болж, Пуэрто Рикогийн баг Хятадын шигшээг 84:76 харьцаатай хожсоноор дэлхийн аваргын анхны хожлоо авлаа. Ангело Вассало 22 оноо авч, багаа манлайлсан бол “Денвер Наггетс”-ийн довтлогч Ренальдо Балкман 10 оноо, 13 удаагийн самбараас бөмбөг авалт гүйцэтгэж, багтаа хувь нэмрээ оруулжээ. Пуэрто Рикочууд хэсгийн өмнөх хоёр тоглолтдоо Грек болон ОХУ-ын багт хожигдоод байсан юм.

Мөн өчигдөр Литвийн шигшээ дэлхийн аварга цолоо хамгаалан өрсөлдөж буй Испанийн шигшээг 76:73 харьцаатай буулган авсан. Мөн тэдний хамт D хэсэгт сугалаа таарсан Францын шигшээ 68:63 харьцаатай Канадын багийг хожсоноор 100 хувийн амжилтаар хэсгээ манлайлж эхэлсэн юм. Харин Канадын багийн хувьд гурав дахиа дараалан хожигдол хүлээснээр хэсэгтээ сүүл мушгиж байна.

Өчигдөр болсон тоглолтын дүн:
ОХУ – Кот Д’Ивуар 72:66
Шинэ Зеланд – Ливан 108:76
Пуэрто Рико – БНХАУ 84:76
Франц – Канад 68:63
Грек – Турк 65:76
Испани – Литва 73:76

Харин өнөөдөр Туркийн дөрвөн хотын сагсан бөмбөгийн будагтай талбайд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дөрвөн хэсгийн ээлжит тойргийн тоглолтууд болох юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж