Фернандо Морьентес зодог тайлна

Хуучирсан мэдээ: 2010.09.01-нд нийтлэгдсэн

Фернандо Морьентес зодог тайлна

Испанийн эзэн хааны клуб болон Испанийн шигшээ багийн довтлогч асан Фернандо Морьентес их спортоо орхих цаг нь ирсэн тухайгаа мэдэгдлээ. Өдгөө 34 настай тэрбээр энэ тухайгаа мягмар гаригт сэтгүүлчдэд дуулгасан байна. “Амьдралынхаа бүтэн 17 жилийг дээд төвшний хөлбөмбөгт зориуллаа, бага багаар ч гэсэн хүлээн зөвшөөрч эхэлсэн ч энэ шийдийг гаргах хэцүү байлаа” гэж нэгэн үе Испанийн хөлбөмбөгийн нүүр царай болж байсан довтлогч хэлсэн байна. Эзэн хааны багт есөн улирлыг өнгөрүүлсэн, дунд нь нэг улирал зээлээр Францын “Монако”-д гайхалтай улирлыг үдэж байсан тэрбээр Английн “Ливерпуль”, нутгийнхаа “Валенсия” клубуудэд тоглож байгаад өнгөрсөн улирлаас Францын “Олимпик Марсель” клубт хүчн зүтгэх болсон билээ. Францын клубуудээс Аваргуудын лигт түрүүлсэн цорын ганц клубт энэ улирлыг үдсэнийхээ дараачаар мэргэжлийн спортоо орхих болсон тэрбээр спортын тайлбарлагчийн ажилд хүч сорихоор шийдсэнээ ч өчигдөр мэдэгдсэн юм. Нийт 17 улирлыг хөлбөмбөгт зориулсан Фернандо Морьентес ямар ч хөлбөмбөгч атаархахаар амжилт гаргасан байдаг. Испанийн Ла лигт хоёр удаа, Аваргуудын лигт дөрвөн удаа түрүүлсэн бол шигшээ багийнхаа бүрэлдхүүнд 47 тоглолтонд оролцож, 27 гоолыг оруулсан амжилтыг  үзүүлсэн юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж