
Нийт 26 улирлыг тус лигт өнгөрүүлэхдээ гурван удаа Стэнлийн цомыг хүртэж байсан Челиос 48 насандаа зодог тайлж байгаа нь энэ юм. Мягмар гаригт Детройт хотноо хэвлэлийн хурал зарлаж, энэхүү шийдвэрээ танилцуулжээ.
Челиос карьерынхаа туршид гурван удаа Норрисын нэрэмжит шагнал хүртэж, Монреал, Чикаго, Атланта, Детройт хотын хоккейн багт хүчин зүтгэж байлаа. Харин тоглогчийн замналаа дуусгаад тэрбээр “Детройт Рэд Уингс”-ийн зөвлөхөөр ажиллахаар болсон байна. Энэ нь Детройтийн арын албанд хүчин зүтгэж, залуу тоглогчдыг сайжруулах тал дээр голлох үүргийг гүйцэтгэнэ гэсэн үг юм.
Тус лигийн түүхэнд ганцхан тоглогч Челиосоос илүү настайгаар зодог тайлсан тохиолдол мөн л “Рэд Уингс” багт хүчин зүтгэж байсан алдрын танхимын гишүүн Горди Хови 52 насандаа.
Гэвч Челиос NHL-ийн түүхэнд ердөө гурван багт тус бүр 400-гаас дээш тоглолт хийсэн цорын ганц тоглогч юм. Тэрбээр бүх цагийн түүхэнд 1651 тоглолтонд оролцсоноор дөрөвт, 266 плейоффын тоглолтыг хийснээр мөн дөрөвт жагсдаг юм. Челиос мөн дөрвөн удаа АНУ-ын хоккейн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтахдаа, 3 удаад нь багийн ахлагчаар тоглож байжээ.
1990 онд “Чикаго Блакхаукс” багт солигдохоосоо өмнө долоон жилийг “Монреал Канадианс”-т үдэж, улмаар есөн жилийн дараа Детройт хотын хоккейн багт ирсэн. 2008-2009 оны улиралд бэртлийн улмаас ердөө 28 тоглолтыг хийснээр түүнийг Детройт багтаа эргүүлэн шинэ улиралд аваагүй юм.
Челиос 2891 торгуулийн минутыг талбайн гадна өнгөрүүлснээр хамгаалагчийн хувиар бүх цаг үеийн түүхэнд хоёрт жагссан амжилттайгаар зодог тайлж байна.
Score Studio