Усаин Болт “МанЮ”-д тоглохыг хүсч байна

Хуучирсан мэдээ: 2010.09.01-нд нийтлэгдсэн

Усаин Болт “МанЮ”-д тоглохыг хүсч байна

“Бээжин-2008” зуны олимпийн наадмын үеэр бахдам амжилт гаргаж, тэр цагаас хойш дэлхийн од болон хувирч, алдрын оргилд гарсан Ямайкийн спринтер Усаин Болт хамгийн хайртай баг болох Английн Премьер лигийн “Манчестер Юнайтед” болон Испанийн эзэн хааны “Реал Мадрид” клубт зочилж, бэлтгэлд нь оролцож байсан юм. Өнгөрсөн хугацаанд тэрбээр өөрийнхөө тухай ахлах сургуульд байхдаа солгой хөлтэй хамгаалах чиглэлийн хагас хамгаалагчийн үүргээр талбайд гарч, багтаа багагүй хувь нэмэр оруулдаг байсан тухайгаа ярьдаг байлаа. Харин саяхан Усаин Болт өнгөрсөнд биш ирээдүйд хөлбөмбөгч болох чин хүсэлтэй байдгаа илэрхийлжээ.

Дэлхийн хамгийн хурдан хүн тэрбээр өөрийн намтартаа ийнхүү бичсэн байна. “Төсөөлөн бодож үзвэл, хэрэв би хөлбөмбөг тоглодог байсан бол хамгийн дуртай, хайртай, дэмждэг “Манчестер Юнайтед” клубтэй гэрээ байгуулах байсан. Хүмүүс үүнийг бодит байдлаас тасархай гэж бодож магадгүй, гэхдээ хэн ч намайг тоглож байхыг хараагүй. Тэгэхээр мэдэхгүй байх нь аргагүй. Алекс Фергусон намайг буяны тоглолтод тоглож байхыг харсан бол магадгүй намайг Рьян Гиггсийг орлож чадна гэж бодож байх” гэжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж