Бөхийн чөлөөт барилдааны ДАШТ-ий хуваарь

Хуучирсан мэдээ: 2010.09.01-нд нийтлэгдсэн

Бөхийн чөлөөт барилдааны ДАШТ-ий хуваарь

Бөхийн чөлөөт барилдааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-12-ны өдрүүдэд ОХУ-ын Москва хотноо болох билээ. Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохоор “Баянгол” зочид буудалд байрлан, бэлтгэлээ базааж байгаа юм. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулагчид энэ сарын 3-наас эхлэн тэмцээнд оролцох баг тамирчдыг хүлээн авах бөгөөд манай улсын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид 3-нд, харин эрэгтэйчүүд 5-нд эх орноосоо мордох юм.

Москваг зорих Монголын баг тамирчид:

Эрэгтэй:

55 кг: Б.Наранбаатар
60 кг: Э.Ням-Очир
66 кг: Б.Батзориг
74 кг: М.Мэндсайхан
84 кг: Д.Түгждорж
96 кг: Я.Алтантулга
120 кг: Ж.Чулуунбат

Эмэгтэй:

48 кг: Ц.Энхжаргал
51 кг: Д.Отгонцэцэг
55 кг: С.Бямбасүрэн
59 кг: С.Батцэцэг
63 кг: О.Насанбурмаа
67 кг: Б.Одончимэг
72 кг: О.Бурмаа

ДАШТ-ий хуваарь:

Есдүгээр сарын 6-нд:

Сонгомол бөхийн 55, 66, 96 кг

Есдүгээр сарын 7-нд:

Сонгомол бөхийн 60, 84, 120 кг

Есдүгээр сарын 8-нд:

Сонгомол бөхийн 74 кг
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 48, 51 кг

Есдүгээр сарын 9-нд:

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 55, 59, 63 кг

Есдүгээр сарын 10-нд:

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 67, 72 кг
Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 55 кг

Есдүгээр сарын 11-нд:

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 60, 84, 96 кг

Есдүгээр сарын 12-нд:

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 66, 74, 120 кг

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж