“Роскосмос”, NASA хамтарч ажиллана

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

“Роскосмос”, NASA хамтарч ажиллана

АНУ-ын Үндэсний
Агаар мандал, сансар судлалын захиргаа /NASA/, Оросын “Роскосмос”
агентлагтай хамтарч ажиллах 335 сая ам.долларын гэрээ байгууллаа гэж
“РИА Новости” агентлаг Москвагаас мэдээллээ. Гэрээний дагуу Оросын Союз
хөлөг АНУ-ын сансрын нисгэгчдийг сансарт тээвэрлэх болно.

Зураг: Оросын сансрын Союз
хөлөг хөөрөх талбай дээр


2013 онд АНУ-ын сансрын
нисгэгчдийг дөрвөн Союз хөлгөөр сансар луу тээвэрлэх бөгөөд хоёр хөлөг
нь 2013 онд нөгөө хоёр нь 2014 онд дэлхийд буцаж ирэх болно гэж “NASA”
мэдээлсэн. “NASA” энэ оны есдүгээр сард гурван “Discovery” хөлөг
хөөргөөд “Discovery” хөлгийн хөтөлбөрөө зогсоох гэж байгаа бөгөөд тус
хөлгүүд хуучирч, хэрэглэхэд хэтэрхий их зардал шаарддаг болсон гэж
“NASA” үзэж байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж