Жендерийн хуулинд дэмжлэг үзүүлэхийг хүслээ

Хуучирсан мэдээ: 2010.08.31-нд нийтлэгдсэн

Жендерийн хуулинд дэмжлэг үзүүлэхийг хүслээ

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн бүсийн товчооны Жендэрийн асуудал хариуцсан зөвлөх хатагтай Киран Бихатияг өнөөдөр хүлээн авч уулзан, жендерийн тэгш байдлын асуудлаар санал солилцов.Уулзалтын үеэр сайд Г.Занданшатар Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн асуудлаарх Үндэсний  III илтгэлийн талаар танилцуулж, МХЗ-уудын хэрэгжилт 66 хувьтай байгааг мэдээлэв. Ядуурлыг бууруулах, жендерийн тэгш байдлыг хангах болон байгаль орчны тогтвортой байдлыг хангах зорилтуудын хэрэгжилт хангалтгүй байгаа бөгөөд эдгээр зорилтуудыг 2015 он гэхэд ханган биелүүлэхийн төлөө Засгийн газраас онцгойлон анхаарч ажиллаж байгааг тэмдэглэв. “Жендерийн тэгш байдлын тухай хууль” болон “Сонгуулийн тухай хууль” батлагдсанаар улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд чухал алхам болно хэмээн үзэж байгаагаа мөн мэдэгдсэн болно.
Хатагтай Киран Бихатия Жендерийн тэгш байдлыг хангах болон залуучуудыг дэмжих талаар идэвхи чармайлттай ажиллаж байгаад сайдад талархал илэрхийлээд  “Жендерийн тэгш байдлын тухай хууль” болон “Сонгуулийн тухай хууль”-ийг ойрын хугацаанд батлуулахад дэмжлэг үзүүлж ажиллахыг хүсэлт болгов.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж