
ТЗДС нь 1000 гаруй оюутантай, жилдээ 200 орчим залуусыг шинээр элсүүлдэг байна. Харин төгсөгчдийн хувьд 90 гаруй хувь нь “Улаанбаат төмөр зам”-д ажилд ордог аж.
УИХ-ын хаврын чуулганаар Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг тус бүр батлан гаргасан юм. Ингэснээр Монгол Улс Тавантолгойн нүүрсийг дан ганц Хятад улс руу түүхийгээр нь тээвэрлэх бус нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож, төмөр замаар дамжуулан БНСУ, Япон зэрэг оронд гаргахаар төлөвлөөд байгаа билээ. Энэхүү бодлогын баримт бичигтэй уялдаж, ирээдүйд олон зуун төмөр замчид бэлтгэгдэх эрэлт бий болж буй юм.
Г.Дарь