Фото: ISRA.com
Гэллапын институтаас АНУ-ын сүсэгтний бүлгүүдийн хооронд явуулсан судалгаагаар Барак Хусейн Обамад лалынхан хамгийн ихээр буюу 78 хувийн дэмжлэг үзүүлж байна. Хамгийн бага дэмжлэгийг мормон шашинтнууд (24%) үзүүлдэг гэнэ. Еврей нар ба шүтлэггүй хүмүүсийн дэмжлэг ч дундаас дээш өндөр байна.
Нэгдүгээр сараас долдугаар сар хүртэл еврей нарын 61 хувь нь Обамаг дэмжиж ирсэн байна. Ерөнхийдөө Америкийн ерөнхийлөгчийн үйл ажиллагааг энэ жилийн эхний хагаст америкчуудын 48 хувь нь дэмжиж ирсэн нь өмнөх жилийн мөн үеийнхээс 15 хувиар буурчээ.