Талбайн теннисний US Open эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.08.31-нд нийтлэгдсэн

Талбайн теннисний US Open эхэллээ

Мэргэжлийн талбайн теннисний “Их дуулга” ангилалд багтдаг дөрвөн цуврал тэмцээн нэг улиралд зохион байгуулагддаг уламжилалтай. Цуврал дөрвөн тэмцээнээс хамгийн сүүлд буюу наймдугаар сард нээлтээ хийдэг US Open буюу Америкийн нээлттэй тэмцээн уламжлал ёсоор  Нью-Йоркын Куйнс дүүргийн Flushing Meadows-т байрлах Билли Жэйн Кинг теннис коурт дээр нээлтээ хийлээ. 1881 оноос эхлэлтэй тус тэмцээн 1970 оноос эхлэн албан ёсоор “Их дуулга” ангиллын хаалтын тэмцээн болсон бөгөөд хатуу хучилттай талбай дээр зохиогддог юм. Шагналын сан ч бусад тэмцээнүүдийн адил асар өндөр буюу 21 сая, 600 мянган ам.долларт хүрээд байна. Харин энэ жил өнгөрсөн жилийн эрэгтэй ганцаарчилсан төрлийн аварга Хуан Мартин дел Потро болон эмэгтэй дэлхийн чансааны тэргүүн Серена Уильямс, мөн эмэгтэй ганцаарчилсан төрөлд аваргалж байсан Жюстин Энен нар гэмтлийн улмаас тэмцээнийг өнжих болсон нь сүүлийн хэдэн жилдээ байгаагүй тохиолдол болж байна. Мэдээж хүчирхэг “бага” Серена тэмцээнийг өнжиж байгаа учир эмэгтэйчүүдийн өрсөлдөөнийг урьдчилан таах аргагүй өрсөлдөөн дунд өрнөх нь ойлгомжтой болоод байгаа. Оросуудын давамгайлал теннисний ертөнцөөс алга болсон мөн олон залуу хүчирхэг теннисчид Флашинг Мэадовст ирээд байгаа нь энэ жилийн эмэгтэй ганцаарчилсан төрлийн өрсөлдөөнийг чимэх болно. Америкийн нээлттэй тэмцээн эхлэхээс өмнө гайхалтай байсан Данийн теннисчин Каролина Возняцки энэ жилийн Америкийн нээлттэй тэмцээнд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай теннисчнээр нэрлэгдэж байна. Эрэгтэйчүүдийн өрсөлдөөн ч мөн тун өрсөлдөөнтөй үргэлжлэх нь “Уимбльдон”-оос хойшхи Мастеруудын цуврал тэмцээнүүдээр өрнөсөн өрсөлдөөнөөс тодорхой харагдаж байна. Мэдээж Рафаэль Надаль, Рожер Федерер нар гол фаворитэтаар нэрлэгдэж байгаа ч Энди Муррэй тэргүүтэй залуус тэдэнд хангалттай өрсөлдөгч болох биз.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж