MSI шинэ лэптопоо танилцуулав

Хуучирсан мэдээ: 2010.08.31-нд нийтлэгдсэн

MSI шинэ лэптопоо танилцуулав

Зөөврийн компьютерийн салбарт дээгүүр байрт жагсдаг MSI компани энтертайнмент хэрэглээнд зориулсан F серийн нөүтбүүкний хүрээгээ өргөжүүлж, шинээр FX610 загварын 15,6 инч хэмжээтэй лэптопоо танилцуулсан байна. AMD Phenom II гурван цөмт процессортой, ATI Radeon HD 5470 1GB график карттай, 8GB хүртэлх DDR2 RAM-тай, 500, 600 эсвэл 720GB багтаамжтай хатуу дискний сонголттой байх аж. Түүнчлэн DVD бичигчтэй, Windows 7 Home Premium үйлдлийн системтэй бөгөөд мультимедиа чиглэлийн зөөврийн компьютер учир өөр дээрээ вэб камертай, THX TruStudio Pro surround дуугаралтын технологи бүхий хоёр өсгөгчтэй, 802.11n Wi-Fi, Gigabit Ethernet LAN, Bluetooth болон хоёр USB оролт, eSATA/USB комбо оролт, таван төрлийн карт уншигч, HDMI болон VGA гаралтыг багтаажээ. Ирэх сараас эхлэн худалдаанд гарах FX610 лэптопны  үнийн тухайд хараахан мэдээлээгүй байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж