Ерөнхий сайд газар тариалангийн бүс нутагт ажиллана

Хуучирсан мэдээ: 2010.08.31-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд газар тариалангийн бүс нутагт ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ирэх есдүгээр сарын 4-5-нд газар тариалангийн бүс нутагт ажиллахаар болоод байна. Тодруулбал, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад ажиллаж, тариа хураалтын явцтай танилцах юм байна. Ус цаг уурын хүрээлэнгээс ирэх есдүгээр сард цаг агаар эрс сэрүүсэхийг анхааруулан, тариа хураалтын ажлыг эрчимжүүлэхийг сануулаад буй. Тиймээс баруун болон говийн аймгуудад өнгөрсөн хугацаанд ажилласан Ерөнхий сайд С.Батболд энэ удаад газар тариалангийн салбарт анхаарлаа хандуулахаар шийдсэн бололтой.
Мөн Ерөнхий сайд есдүгээр сарын 3-нд Говьсүмбэр аймагт ажиллах юм.

Г.Дарь 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж