Ээжтэй хүн л эрхэлдэг юм

Хуучирсан мэдээ: 2010.08.31-нд нийтлэгдсэн

Ээжтэй хүн л эрхэлдэг юм

Харьд байгаа та ээждээ нэг утасдаарай

Хайр энхрийлэл дvvрэн дууг нь нэг сонсоорой
Санаж шаналсан сэтгэлийг нь нэг дэвтэээгээрэй
Санчигных нь буурал vсийг утасны цаанаас илбээрэй…


…Талын
энгээр алаглан найгах цэцэгсийн шvvдрийг, нvцгэн хєлєєрєє vсчvvлэн гvйж
би ээждээ ирсэн. Тэнгэрт мандах шаргал нарны бvлээн цацрагийг булбарай
гартаа атган бууж би ээждээ ирсэн.Эрдэнэт хvний зvрх сэтгэлийн уянгыг
хєглєж, жаргал. зовлонгийн айзам нэмэн, дуулж уйлж би ээждээ ирсэн.
Энэ
сайхан ертєнцєд ингэж ирсэн болохоор, ээж минь намайг энгэртээ тэвэрч,
хєхєєрєє хурайлж, бvvвэйн дуугаараа аргадан єсгєжээ. Євдчих вий гэж
vvлнээс хvтэл халхалж, єлсчих вий гэж бусдаас хvртэл харамлаж, зvрдэх
вий гэж vйлээс хvртэл аргадаж, яг л єндгєє дарсан шувуу шиг л хайрлаж,
харамлаж, энхрийлж єсгєж дээ ээж минь.
Хааяа
зэмлэж vглэх сэтгэлд хайр нь дотроо л байдаг, айлгаж тунирхахдаа
асгаруулан нэрэх нулимсыг минь, арчих хурууны єндєг нь хvртэл зєєлєн
байдаг, "эвий vр минь " гэж тэвэрч vнсэхэд хvртэл, элэг зvрхний гvнээс
хайр нь ундран байдаг сvv шигээ цав цагаахан сэтгэл эх хvнээс єєр нэгэнд
бий билvv.
Хорвоогийн
жаргал зовлонг хvvхдvvдийнхээ жаргал зовлонгоор хэмждэг, хvсэл
мєрєєдлийнхээ сайхан биелэлийг хvvхдvvдийнхээ ажил амьдралаас хайдаг,
санаанд нь хvрэхгvйн шаналал, хvлээлтийн шалтгийг сэтгэл дотроо л vглэж
аргаддаг, хоёргvй ховорхон сэтгэл эх хvнээс єєр хэн нэгэнд бий гэж vv.
Єнгєтэй,
амттай, сайхан бvхнээ єєрєєсєє харамлан байж vрдээ л хадгалдаг, vvд
нээгээд ороод ирэхэд нь, уулга алдан тэвдэж, санасан сэтгэлээ нуудаг,
євдєж ядрах vед нь vгийн урмыг сvvн сэтгэлээр сvлэн эдгээдэг єгєємєр
ачтан, эх хvнээс єєр буй буюу.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж