”Эгшиглэнт Тэс” цэнгүүн болно

Хуучирсан мэдээ: 2011.02.07-нд нийтлэгдсэн

”Эгшиглэнт Тэс” цэнгүүн болно

Сар шинийн баярыг тохиолдуулан Увс аймгийн Тэс сумын нутгийн зөвлөлөөс Улаанбаатар хотод суугаа уугуул иргэд Тэс, суманд ажиллаж амьдарч байсан нийт түмэндээ зориулан “Эгшиглэнт Тэс нутаг – 2011″ уулзалт цэнгүүнийг зохион байгуулахаар болжээ. Монгол бөхийн өргөөнд энэ сарын 9-нд 12.00 цагт энэхүү цэнгүүний нээлт болон нутгийн иргэдийн уулзалт, золголт, нутгийн түмэн олондоо зориулан XVII жарны илжиг хэмээх төмөр туулай жилийн засал, ерөөлийн уншлага, нутгийн авьяастнуудын ая дууны мэндчилгээ, Монгол улсын гавьяат багш Ж.Найданд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ тус тус болох юм байна. Мөн энэ үеэр Тэс сумын нэрэмжит аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан болох нь ээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж