Индианаполисын замд 13 настай хүү нас баржээ

Хуучирсан мэдээ: 2010.08.31-нд нийтлэгдсэн

Индианаполисын замд 13 настай хүү нас баржээ

АНУ-д автомашин болон мотоспортын олон уралдаан тэмцээн жилийн турш зохион байгуулагддаг улмажилалтай. Үүний нэг нь болон мотоциклийн гран-при уралдааны Индианаполисын гараа ням гаригт Индиана мужийн алдарт Индианаполисын хурдны тойруулгад болж өнгөрсөн юм. Харин энэхүү гараа түүхэнд хараар тэмдэглэгдэн үлдлээ. Нэгдсэн улсын тун ирээдүйтэй мотоциклч гэгдэж байсан 13 настай Петр Ленц гарааны өмнөх бие халаалтын үеэр 12 настай Хавьер Заяаттай мөргөлдөн осолд орж, хүндээр гэмтэн шууд Индианаполисын Мэдходист эмнэлэгт хүргэгдсэн боловч түүний хүзүүндээ авсан гэмтэл хүнд байсан учир эмч нар түүний амийг аварч чадсангүй. Петр Ленц өнгөрсөн оноос эхлэн 125 куб.см багтаамжтай мотоциклын уралдаан, тэмцээнүүдэд оролцож эхэлсэн бөгөөд тэрээр олон улсын чанартай таван тэмцээн болон үндэсний хэмжээний таван уралдаанд түрүүлж, 2009, 2010 онд дэлхийн хамгийн шилдэг, залуу, тойрог замын мотоциклчоор нэрлэгдэж байлаа. Энэ жил 13 нас хүрсэн Петр Ленц Ванкувер хотноо эцэг эх, хоёр эгчийн хамт амьдарч байжээ.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж