1. Whitney Houston-тэй хийсэн сэтгэл хөдөлгөм яриа
Whitney Houston дэлхий даяар нийт 140 сая албум зарж, дуу хөгжимийн
ертөнцйн хамгийн их шагнал хүртсэн хүнээр тодорсон билээ. Гэсэн ч түүний
энэ амжилтын цаана 14 жилийн турш үргэлжилсэн гэр бүлийн дарамт(дуучин
Bobby Brown тай гэрлэсэн бөгөөд түүнийг байнга зодож, гэмтээдэг байжээ),
хар тамхинд орсон гашуун дурсамжууд байсан юм.
Гэсэн ч тэрбээр өөрийн амьдралын талаар хэзээ ч өмнө нь ил гарч ярьж
үзээгүй байжээ. Харин Oprah-гийн шоунд тэрбээр өөрийн сэтгэлээ бүрэн нээсэн
байна. Oprah ч өөрийн шоунуудаас хамгийн сэтгэлд үлдсэн нь Whitney
Houston-тэй хийсэн яриа байсан гэж ярьдаг гэнэ.
2. Oprah нарийн жинстэй гарч ирсэн нь (11 сарын 15, 1988)
Oprah 1988 оны 11 сарын 15 ны өдөр шоу дээрээ Calvin Klein-ы нарийн
жинс өмсөж, өөрийн хассан жинтэй тэнцэх хэмжээний гахайн өөхийг чирж
гарч ирсэн байна. Харамсалтай нь тэрбээр жингээ хадгалж чадаагүй юм.
“Би шоу дууссаны дараа жин хассанаа тэмдэглэх гэж шууд л идэж эхэлсэн.
Харин 2 өдрийн дараа л нөгөө жинс надад таарахаа больсон доо” гэжээ.
3. Oprah-гийн Michael Jackson-тэй хийсэн ярилцлага (2 сарын 10, 1993)
Michael Jackson 10 жилийн турш телевизээр гарахгүй байсны эцэст Oprah-г
өөрийн Neverland дэх гэртээ нэвтрүүлгээ хийхийг урьсан байна. 90 минут
үргэлжилсэн нэвтрүүлгийг нийт 100 сая хүн үзжээ.
4. Хүн бүрт шинэ машин! (9 сарын 13, 2004)
2004 оны 19 дэх улирлын нэвтрүүлэгтээ Oprah өөрийн шоуг үзэхээр ирсэн
хүн бүрт шинэ Pontiac G6 машин бэлэглэсэн байна. Бараг 300 хүн ирсэн
байжээ.
5. Oprah, Tina Turner хамтдаа (2005)
Oprah 2005 онд Tina Turner-ийн урилгаар Las Vegas -ийн тайзан дээр хамт
гарчээ. Oprah бариу хар даашинз өмссөн байв. Дараа нь тэрбээр 20 жилийн
ойгоороо өөрийн DVD гаргах үеэр Turner-тэй хамт тайзан дээр гарах үед би
жинхэнэ амьдралаас таашаал авч сурсан хэмээн ярьсан байна.
6. Jennifer Aniston сэтгэлээ нээсэн нь (10 сарын 16, 2006)
Jennifer Aniston Oprah-гийн шоунд хэлсэн үг олон хүний анхаарлыг татаж
чадсан юм. Oprah түүнээс Brad-ийн талаар асуухад, “Бид 2-ын харилцаа бүр
мөсөн дууссан. Миний хувьд энэ бүхэн 100 жилийн өмнө тохиолдож байсан юм
шиг л санагддаг. Би яг одоогоор хайр дурлалд маш одтой байгаа. Би одтой
байсаар ирсэн” гэжээ. Мөн тэрбээр “Би Brad, Angelina 2-т баярлаж
явдаг. Тэдэнд аз жаргал хүсч байна” хэмээн нэмж хэлжээ.
7. Tom Cruise буйдан дээр үсэрсэн нь (5 сарын 23, 2005)
“Mission Impossible” киноны баатар Tom Cruise 2005 оны тавдугаар сарын 25-ны
өдөр Winfrey-гийн шоунд оролцжээ. Харин шоуны үеэр Oprah түүний шинэхэн
хайр Katie Holmes-ын талаар ярьж эхлэх үед Tom Cruise босч, сууж байсан
буйдан дээрээ үсэрч эхэлсэн байна. Түүний гэнэтийн хачин үйлдлийг
харсан Oprah алмайрч “ Чи хаачихна вэ? “ гэж асуусан гэдэг.
Харин шоу дууссаны дараа Oprah “Би түүнийг галзуу гэж бодохгүй байна.
Түүнийг тийм байхыг би анх удаа л харлаа. Хайр хүнийг өөрчилдөг гэж үнэн
юм даа” хэмээн хэлжээ.
8. Oprah-гийн дуртай зүйлс (2004, 2005)
“The Oprah Winfrey Show”-ны тасалбарыг олно гэдэг хэзээд хэцүү байдаг.
Харин “Oprah-гийн дуртай зүйлс” дугаарын тасалбарыг олно гэдэг бүр ч хэцүү.
Ихэнхдээ талархалын баярын үеэр тэр энэ дугаараа явуулдаг. 2004 онд
тэрбээр үзэгчдэдээ Burberry-гийн алчуур, Dooney & Burke цүнх, Sony VAIO
notebook бэлэглэж байжээ.
Эх сурвалж: http://www.tsahim.net/