Mercedes-Benz A-Class-ын цахилгаан хувилбар гарна

Хуучирсан мэдээ: 2010.08.31-нд нийтлэгдсэн

Mercedes-Benz A-Class-ын цахилгаан хувилбар гарна

Дэлхийн шилдэг төмөр хөлөг үйлдвэрлэгчдийн нэг Mercedes-Benz өөрийн A-Class загварынхаа цахилгаан хөдөлгүүртэй хувилбарыг үйлдвэрлэх болсон талаар АНУ дахь компанийн эх сурвалжууд мэдээлж байна. “E-Cell” хэмээн нэрлэсэн A-Class-ын цахилгаан хувилбар нь ирэх аравдугаар сарын 2-нд хөшгөө нээх Парисын авто шоуны үеэр анхлан авто сонирхогчдын хүртээлд хүрэх гэнэ. Энэ талаар Mercedes-Benz компанийн хэвлэлийн төлөөлөгч Нью-Йорк Таймс сонинд мэдээлсэн байна.
Ирэх жилийн эхээр худалдаанд гарах уг төмөр хөлөг нь 200 км хүртэл хурдлах хүчин чадалтай бөгөөд түлшээр ажилладаг A-Class хувилбартай хурдны тал дээр ижил эсвэл арай илүү төвшинд байх гэнэ. Компанийн зүгээс ердөө 500 ширхэг “E-Cell” үйлдвэрлэх бөгөөд уг машины талаар дэлгэрэнгүй мэдээллийг ирэх сарын 15-нд гаргах ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж