Хятадад 20.4 тэрбум ам.долларын зээл олгожээ

Хуучирсан мэдээ: 2010.08.30-нд нийтлэгдсэн

Хятадад 20.4 тэрбум ам.долларын зээл олгожээ

Азийн хөгжлийн банкнаас Хятадад суугаа төлөөлөгчийн газрын төслийн ажил удирдсан дарга Мариа Зереса өнөөдөр Инь чуань хотод болсон Азийн хөгжлийн банкнаас улс орнуудад олгосон зээлд хяналт шалгалт хийх асуудлаарх эрдэм шинжилгээний бага хурал дээр танилцуулга хийжээ. Энэ үеэр Азийн хөгжлийн банк 1986-2009 онуудад Хятадад 20 тэрбум 400 сая ам-доллароос давсан их хэмжээний зээл олгосныг дурджээ. Зээлийн 60 гаруй хувийг Хятадын баруун нутгийн муж хотуудад олгосон байгаа аж. “Синхуа” агентлагийн мэдээлснээр, Азийн хөгжлийн банк 1986 онд Хятадад суурин төлөөлөгчийн газраа нээснээс эхлээд өнгөрсөн оны эцэс хүртэлх хугацаанд, Хятадад олгохоор амласан зээлийн мөнгөний хэмжээ 22 тэрбум 200 сая ам-долларт хүрсэн ба төсөл нь олон нийтийн 157 салбарыг хамарсан юм гэжээ.

Б.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж