
Өмнөд солонгосын хөвгүүдийн номер нэг хамтлаг болох “Big Bang”-ийг тарах гэж байгаа талаар шуугиан дэгдээд байна. Тус хамтлагийн залуус тус тусын уран бүтээлээ хийхээр болсон бөгөөд хамтлагийнхаа уран бүтээлийг завсарлаж байгаа аж. Иймд хамтлаг тарах гэж байгаа гэх цуу яриа гарсан байна.
Сүүлийн жилүүдэд “Big Bang” хамтлагийнхан Японы зах зээлд өрсөлдөж байгаа бөгөөд БНХАУ, Японд аль хэдийн өөрсдийн байр суурийг олоод байгаа аж. Хамтлагийн ахлагч G-Dragon энэ жил бие даасан “Heartbreaker” цомог, Tae Yang “Solar” бие даасан цомгоо гаргаж, Seungri “Strong baby” сингл, T.O.P “KBS” телевизийн олон ангит “Iris” кино, “71-Into the Fire” кинонд гол дүрд тоглож мөн өөрийн “Turn it Up” синглээ тус тус гаргаад байгаа юм. Иймд “Big Bang” хамтлаг тарахгүй аж. Тэд зөвхөн тус тусын уран бүтээл дээрээ илүү анхаарч ажиллаж байгаа гэнэ.
Сонирхуулахад хамтлагийн дуучин Tae Yang удахгүй бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөөд байгаа аж. Саяхан түүний “I’ll Be There” дууны клип цацагдаж эхлээд байна.
М.Анир