“Ми-15” кино олны хүртээл боллоо

Хуучирсан мэдээ: 2010.08.30-нд нийтлэгдсэн

“Ми-15” кино олны хүртээл боллоо

“Алтан-Өд” наадмын эзэн Х.Болор-Эрдэнийн зохиол Монголын уран сайхны
"Ми-15" киноны нээлтийн ёслолын ажиллагаа өнгөрсөн баасан гаригийн 18.00
цагт "Соёмбо" кино театрт боллоо. Нээлтэнд киноны нийт уран бүтээлчид болон гурван жилийн өмнө тайгын галыг унтраах тушаал аван эргэж ирээгүй баатруудын ар гэрийнхэн, найз нөхөд, хамт ажиллагсад хүрэлцэн ирсэн юм. Гурван сарын турш ойн гүнд хүнд хэцүү зураг авалтуудыг гүйцэтгэж, ослын газар дээр хүртэл зураг авалтаа гүйцэтгэсэн жүжигчдийн баг ажлаа сайн гүйцэтгэжээ. Уншигчдын маань хайртай баатар Өлзийгийн дүрд жүжигчин Н.Ялалт, гавьяат нисгэгч Т.Сугарын дүрд Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Н.Золбоот, мөн бусад дүрүүдэд МУГЖ Б.Жаргалсайхан, М.Дорждагва, залуу жүжигчин М.Наранмөнх, Н.Чинзориг, С.Ариунбямба, А.Баттүшиг, Д.Мөнхтөмөр, Б.Бодьбаатар, М.Баярбат, Д.Шагдарсүрэн, Д.Энхбаяр, А.Алтантөр, Л.Баярсайхан, О.Долгор нар жигд сайхан тоглосон нь үзэгчдийн халуун талархлаас илт харагдаж байлаа. Киног залуу найруулагч С.Нэргүй найруулж, Монголын урдаа барьдаг зураглаачдын нэг Г.Маш зөвлөхөөр ажиллажээ. Киноны ерөнхий продьюсероор дэлгэцийн урлагт бор зүрхээрээ зүтгэж яваа "Соёмбо" продакшны захирал Д.Нямдорж ажилласан байна.   Уг кино ирэх баасан гаригаас эхлэн бүх кино театруудаар гарч эхлэх аж. Мөн холын аймгуудын үзэгчдэд ч хүрэх гэнэ.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж