Төв банк валют худалдан авчээ

Хуучирсан мэдээ: 2010.08.30-нд нийтлэгдсэн

Төв банк валют худалдан авчээ

Наймдугаар сарын 26-ны өдөр болсон дуудлага худалдаагаар Монголбанк арилжааны банкуудаас санал болгосон 26 сая 100  мянган ам.долларыг худалдан авсан байна. Манай улсын хувьд гадаад валютын орох урсгал, төгрөгийн ам.доллартай харьцах ханш, баримталж буй мөнгөний болон валютын бодлого зэргийг харгалзан валютын дуудлага худалдааны шийдвэр гаргажээ. Өмнөх дуудлага худалдаагаар төв банк мөн 40 сая ам.доллар худалдан авч байсан юм.Тус банкнаас гаргасан албан мэдээгээр гадаад валютын цэвэр албан нөөц өмнөх оны мөн үеийнхээс 87 хувь буюу 595,2 сая ам.доллар, өмнөх сараас дөрвөн хувь буюу 49,5 сая ам.доллараар өсч, 1279,3 сая ам.долларт хүрсэн  байна.

Д.Цэц  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж