Сумочдыг iPad-аар хангажээ

Хуучирсан мэдээ: 2010.08.30-нд нийтлэгдсэн

Сумочдыг iPad-аар хангажээ

Харилцаа холбоогоо сайжруулж, сүүлийн үеийн мэдээллээс хоцруулахгүй байх үүднээс сумочдод iPad өгөхөөр болжээ. Японы сумо бөхийн холбооны мэдээлснээр нийт 51 дэвжээг тус бүр нэг ширхэг iPad-аар хангахаар нийт 60 ширхгийг худалдан авсан гэнэ. Сүүлийн үед элдэв дуулиан шуугианаас ангижрахаа больж, нэр хүнд нь мэдэгдэхүйц буурах болсон сумо бөхийн холбоо бөхчүүдээ элдэв мэдээллээс хоцрохгүй байлгах үүднээс энэ арга хэмжээг авах болжээ. Гол нь, Японы сумо бөхийн холбооны удирдлага, албаны хүмүүс, сумочид болоод ояката нарын хоорондын харилцаа холбоог сайжруулж, аливаа мэдээлэл, мэдэгдлийг богино хугацаанд дамжуулах зорилготой гэнэ.

Японы өдөр тутмын Nikkan Sports хэвлэлд бичсэнээр Apple компанийн шилдэг бүтээгдэхүүний нэг болох iPad нь мэдрэгчтэй дэлгэцтэйн дээр товчлуурууд нь том учир бүдүүн, өргөн гар хуруутай сумочдод тун тохирох эд гэжээ. Тэд гар утас эсвэл PC ашиглан и-мейл бичих тохиолдолд ихэвчлэн нэг хуруугаараа хоёроос гурван товчлуур дарчихаад байдаг дутагдалтай тал байдаг учир iPad-ыг сонгосон талаар бичсэн байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж