Байрлал тогтоох гараанд түрүүлсэн Бэн Спайс нутгийнхаа дэвжээнд зохиогдож байгаа гран-прид түрүү авах зорилготой гараанаас гарч, тэргүүлж эхэлсэн. Хөгжөөн дэмжигчид ч түүний талд байсан юм.
Гэвч ердөө найман тойрог өнгөрөөд л “Рэпсол Хонда” багийн Дэни Педроза уралдааны тэргүүлэгчийг гүйцэж түрүүлсэн юм. Педроза өнгөрсөн Индианаполист зохиогдсон гарааны байрлал тогтоох үед осолдож, гран-приг тэргүүн арын эгнээнээс эхлүүлж, улмаар 10-рт бариалж байсан бол энэ жил түрүүлэх хувьтай байжээ.
Энэ улирлын гурав дахь түрүүгээ авахдаа Педроза арын нисгэгчээс 3,575 секундын өмнө барианд орсноор 183 оноотой боллоо. Түүний ард орсон Спайс 110 оноотойгоор зургадугаар байрт бичигдэж байна.
Харин тэмцээнийг тэргүүлэгч, “Ямаха” багийн гол найдвар Лорензо шагналын тавцангийн сүүлчийн эзнээр тодорч чадлаа. Одоо тэрбээр нийлбэр 251 оноотой болсон бөгөөд ямартай ч 68 онооны давуутай тэргүүллээ үргэлжлүүлж байна.
Үлдсэн долоон уралдаанд амжилтаа хадгалах л даалгавар Испани мотоциклчид ногдож байна.
Score Studio