Сагсан бөмбөгийн ДАШТ үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.08.30-нд нийтлэгдсэн

Сагсан бөмбөгийн ДАШТ үргэлжилж байна

Турк улсад үргэлжилж буй сагсан бөмбөгийн ДАШТ-ий хэсгийн хоёр дахь тоглолтууд өчигдөр болж өнгөрлөө. Харин хамгийн сонирхолтой тулаан нь Серби болон Германы шигшээ багуудын хооронд өрнөсөн юм. Тоглолтын эхний үеэс л тун ширүүн тоглолт гарч, үндсэн цагт 69:69 харьцаатайгаар өндөрлөсөн бөгөөд хоёр ч удаа нэмэлт цаг сунган тоглосоны эцэст ялагч тодорчээ.

Хоёр дахь нэмэлт цагийн төгсгөлд буюу нэг минут дутуу байхад Германы шигшээ багийн довтлогч, төвийн тоглогч Ян Яглагийн гурван онооны шидэлт амжилттай болсноор тооны харцаа 77:82 болсон юм. Харин үүнээс хойш Сербийн шигшээ оноог ойртуулж, дөрвөн удаа торгуулийн шидэлт амжилттай гүйцэтгэснээр 15 секунд дутуу байхад тооны харьцааг 81:82 болгож чадсан байна. Сүүлийн шийдвэрлэх шидэлтийг Сербийн багийн хамгаалагч Милико Типик гүйцэтгэсэн ч амжилтгүй болж, Германы багт ялалт ирсэн юм. Тус тоглолтод Германы багийн багийн довтлогч, төвийн тоглогч Ян Ягла гайхалтай байж, 22 оноо, есөн удаагийн самбараас бөмбөг авалт, дөрвөн оновчтой дамжуулалт өгч багаа тэргүүлсэн бөгөөд түүнийг зогсоох тоглогч Сербийн багаас огт гараагүй юм. Харин Сербийн багаас Косша Петрович 20 оноо авч багаа манлайлжээ.

Өчигдөр болсон бусад тоглолтын дүн:

БНХАУ – Зааны ясан эрэг 83:73
Литва – Канад 70:68
Йордан – Ангол 65:79
АНУ – Словень 99:77
Пуэрто Рико – Грек 80:83
Ливан – Франц 59:86
Хорват – Иран 75:54
Турк – ОХУ 65:56
Испани – Шинэ Зеланд 101:84
Аргентин – Австрали 74:72
Бразил – Тунис 80:65

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж