Францын тэргүүн хатагтай “дайралтад өртөв”

Хуучирсан мэдээ: 2010.08.30-нд нийтлэгдсэн

Францын тэргүүн хатагтай “дайралтад өртөв”

Ираны одоогийн засаг захиргааг дэмжигч өдөр тутмын Кейхан сонин Францын тэргүүн хатагтай Бруни Саркозиг “биеэ үнэлэгч” хэмээн дайрчээ. Ойрмогхон энэ сонины дугаарт “Францын биеэ үнэлэгчид хүний эрхийг хамгаалгчдын эсэргүүцэлд нэгдэв” гэсэн мэдээ нийтэлж түүндээ тэргүүн хатагтай болон түүний найз жүжигчин Изабель Ажани нарын нэрийг цохсон байна. Энэ нийтлэлийг бичих болсон шалтгаан нь Францын тэргүүн хатагтай Ираны иргэн эмэгтэйг эрхээ хамгаалахаар тэмцэж байгааг нь дэмжсэнтэй холбоотой гэнэ. Тэрхүү иран эмэгтэйг нөхрөө алсан болон бусадтай завхайрсан гэх үндэслэлээр Ираны шүүх чулуугаар шидэж алах ял оноосныг яллагдагч эсэргүүцэж гадаад орнууд дахь хүний эрхийн байгууллагуудад хандсан байна. Түүнийг ийнхүү шийтгэх болсныг эсэргүүцэн хэд хэдэн орон мэдэгдэл гаргасны дээр олны анхаарлыг татах зорилгоор Францын тэргүүн хатагтай ч ил захидал бичиж байжээ. Францын тэргүүн хатагтайн энэ үйлдлийн дараа Ираны дээрхи өдөр тутмын хэвлэлээр түүнтэй эр эмийн холбоотой байсан гэх хүмүүсийн тухай баримтуудын жагсаалтыг гарган Ираны үндэсний телевизээр Бруни Саркози өөрийн ёс суртахуунгүй байдлаа зөвтгөхийн тулд ийм үйлдэл хийж байгаа гэсэн ухуулга явуулсан байна. Одоогоор Ираны хэвлэлийн энэ дайралттай холбоотой ямар нэг хариу үйлдэл Елисейн Ордоноос гаргаагүй байна.

        М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж