Д.Лүндээжанцан хамгийн ганган нь

Хуучирсан мэдээ: 2011.02.07-нд нийтлэгдсэн

Д.Лүндээжанцан хамгийн ганган нь

Сар шинээр “Ийгл” телевизийн “Зочны цаг” ярилцлагад оролцсон УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Лүнджээжанцан хамгийн ганган нь байв. Хөөрөг, хамрын тамхи, шатар гурвыг парламентад дэлгэрүүлсэн тэрбээр энэ орой ч мөн тэдгээрийнхээ тухай хуучлав. Хуучин парламентын үед Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ж.Бямбадорж, Цэцийн Н.Жанцан гэсхийгээд дуусдаг байсан шатарчдын арми өдгөө Л.Гүндалай, Д.Одбаяр, Б.Бат-Эрдэнэ нараар хүч нэмээд байгаа аж. Мөн байнга тоглоод байхгүй ч тоглохоо ирвэл гайгүй нүүчихдэг залуучууд ч байдаг гэнэ. Тэдний нэг нь Гадаад харилцааны сайд Г.Занданшатар.
Сар шинийн өдрүүдээр айл гэрийн хойморт цэнхэр дэлгэцээр заларсан төрийн түшээдээс хамгийн цэмцгэр нь мөн л Д.Лүндээжанцан гишүүн байв. Ногоон өнгийн даавуу дээл, бор өнгийн бүрх малгайгаар гоёсон Д.Лүндээ дарга цаанаа нэг төрийн хар хүний шинжтэй, цэгцтэй харагдаж байна лээ. Харин сүүл үеийнхэн нь нэг л хоргой торго, үнэг булгандаа дарагдсан улс болсон нь төрийн хар хүн гэхээсээ илүү хаад ноёдын төрхтэй, албаны хүнд зохимжгүй л харагдах юм билээ.

Б.ГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж