Хуучирсан мэдээ: 2011.02.07-нд нийтлэгдсэн

Н.Батбаяр “зальдав”

Лу.Гантөмөр гишүүнийг дагуулж, Д.Дондог гишүүнийд зочилсон Н.Батбаяр гишүүн ангийнхнаасаа ганцаараа дууны дугараа өргөсөнгүй. Гэхдээ хэрэг болгож очсон тэрбээр “Есийн ерөөл” гэгч шинэ ерөөлийг монгол түмэндээ өргөнө лээ. “Элэг бүтэн, эрүүл мэнд, эрх мэдэлтэй, эд баялагтай, эрх чөлөөтэй, эх оронч… монгол хүн”-ий тухай дээрх ерөөлийг лав мань хүн Ардчилсан намын “Монгол хүн 2020” хөтөлбөрөөс сэдэв аваад санаанаасаа “хуссаан”.
Нээрэн мартсанаас мань хүн нас тавь хүрч, Гончигоо даргыг дуурайн үсээ
ургуулсан байна лээ. Ярих хэлэх нь хүртэл өөрчлөгдөөд, улстөрчөөс
номчийнхоо дүр лүү явж байгаа юм уу даа.

Б.ГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж