Орос-Хятадын эдийн засгийн харилцаа зогсонги байна

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

Орос-Хятадын эдийн засгийн харилцаа зогсонги байна

Орос-Хятадын эдийн засгийн
харилцааг цаашид хөгжүүлье гэвэл нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай
гэж “РИА Новости” агентлаг мэдээллээ. “Одоо байгаа эдийн засаг,
худалдааны хамтын ажиллагаа хүрч болох хязгаартаа хүрээд байна” гэж
Оросын тэргүүлэх судлаач, Ази-Номхон далайн судалгааны төвийн захирал
Вячеслав Амиров ярьж байна.

Өнгөрсөн жил Орос руу гаргасан
Хятадын экспортын хэмжээ 47 хувиар унаж 17.5 тэрбум ам.доллар болсон бол
Хятад руу чиглэсэн Оросын экспорт харьцангуй бага буюу 11 хувиар буурч
21.3 тэрбум ам.доллар болсон гэж Оросын Бээжин дэх худалдааны төлөөлөгч
Сергей Ципалков ярьсан. Харилцан хөрөнгө оруулалт хийхгүй бол эдийн
засгийн харилцааг цаашид хөгжүүлэх боломж байхгүй бололтой. 2008 онд
Орос-Хятадын худалдааны эргэлт дээд цэгтээ буюу 58.8 тэрбум ам.долларт
хүрч байсан. Дэлхийн эдийн засгийн хямралтай холбоотойгоор түүнээс хойш
32 хувиар буурч одоо 38.8 тэрбум ам.доллар болоод байна. 2010 оны эхний
хоёр сард Орос-Хятадын худалдаа хэвийн болох шинж ажиглагдаж байна гэж
Хятадын худалдааны дэд сайд Гао Хученг мэдэгдсэн.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж