
Улирлын дараачаар ч тэр багтаа үлдэх, эсвэл явах шийдвэрийн аль нэгийг гаргаагүй байгаа талаараа хэлж байсан ч Стадмайр, Мело, СП3 гэсэн бас нэг гурвал Нью Йорк хотын сагсан бөмбөгийн багт үүсч болох талаар яригдаж байлаа.
Харин өнгөрөгч долоо хоногт Кармело Антони Денверт үлдэх хүсэлгүй байгаагаа илэрхийлснээр “Наггетс” ойрын ирээдүйгээ яаравчлан шийдэх ёстой болсон юм. Нэг ёсондоо тэд Кармелог аль баг руу илгээхээ бодож эхэлсэн.
Гэхдээ Мелог явуулахад нэг асуудал байгаа нь зөвхөн солилцоогоор. Тэрнээс ямар нэгэн чөлөөт агентиас тоглогч сонгох замаар хийгдэхгүй. Учир нь Мело ирэх зун чөлөөт агент болох юм.
Мелогийн хэлснээр бол түүнийг “Нэтс”, “Кингс”, “Роккетс” багууд ихээхэн сонирхож байгаа аж. Харин NBA-ын албан ёсны сайтын мэдээлснээр “Тимбервулвес”, “Кингс”, “Нэтс” гэсэн гурван баг солилцоо хийх боломжийг судалж байгаа гэнэ.
Энэ гурван баг өнгөрсөн улиралд нийлээд ердөө 52-хон хожил авчээ. Ямартай ч шинэ улирал эхлэхээс өмнө Кармело Антонигийн асуудал сонирхол татсаар байх нь.
Score Studio