
Британийн өндөр зэрэглэлийн бугуйн цаг үйлдвэрлэгч Bremont компани Jaguar XJ75 концепт автомашинд зориулан захиалгаар механик цаг үйлдвэрлэжээ. XJ75 машины тухайд энэ сарын 14-нд Калифорнийн Pebble Beach Concept Car Lawn-д анхлан концепт буюу төсөөллийн загварыг нь танилцуулсан юм.

Ах, дүү Ник болон Гилес Инглиш нарын үүсгэн байгуулсан Bremont компанийн бугуйн цаг дэлхийн зах зээлд 2300-6450 фунт стерлингийн үнээр худалдаалагддаг бөгөөд ийнхүү анх удаагаа автомашины цаг бүтээж буй нь энэ юм. Учир нь Британийн Jaguar брэндийн 75 жилийн ойн баян энэ жил тохиож буй. Энэ талаар ноён Гилес Инглиш “Jaguar бол тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгчдийн дунд тэргүүлэгчдийн нэг бөгөөд Английн төдийгүй дэлхийн топ зэрэглэлийн шилдэг брэнд. Харин бидэнд XJ75 автомашинд зориулан цаг бүтээх эрхэм үүрэг ногдсонд баяртай байна. Бид ямар нэг онцгой зүйлийг бий болгох болно” гэжээ
Машины цагийг цагаан алтаар урлах бөгөөд үзэмж сайтай, механик байхын дээр хронограф функцтэй байх аж.
С.Цэлмэг