Далайд алдсан тосыг цэвэрлэх робот бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2010.08.29-нд нийтлэгдсэн

Далайд алдсан тосыг цэвэрлэх робот бүтээжээ

Энэ робот нь бусад төрлийн роботоос хэмжээгээрээ маш бага юм. Масачусетсийн технологийн хүрээлэн уг төсөл дээр ажилласан бөгөөд бүтээсэн роботоо Seaswarm гэж нэрлэжээ. Өнгөрөгч бямба гаригт Итали, Венецэд болсон үзэсгэлэнгийн үеэр олон нийтэд роботыг танилцуулсан юм. Энэ роботыг худалдаалах үнэ нь 20 мянган доллар байх аж. Seasarm робот нь цуваа хэлбэрийн гүйдэг замтай бөгөөд хөргүүр байрлуулжээ. Гүйдэг зам нь усан дээр хөдөлсөнөөр сэлэх боломжийг олгодог байна. Энэ роботыг нанотехнологийн төгс загвар гэж нэрлэж байна.

Б. Болорсүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж