
Тэд энэ жилийнхээ зураг авалтыг Богд хан уулын өмнө байрлах “XIII зуун” цогцолборт хийж, УИХ-ын ахмад гишүүдийн нэг Д.Дондогтой золгосон. Д.Дондог гишүүний эхнэр өмнө нь аймгийн театрт дуулдаг байсан гэсэн, энэ удаа нөхрийнхөө өмнөөс дууны дугараа барина лээ. Эхнэр нь Д.Дондог гишүүнтэй усны дусал шиг адилхан, гэхдээ цэвэрхэн шар авгай. Харин энэ удаагийн гишүүдээс хамгийн сайн дуулдаг нь Лу.Гантөмөр гишүүн бололтой, “Дөрвөн настай халиун” хэмээх баруун монгол уртын дууг эртэйхэн авч байна лээ. Залуухан түшээ үзүүрсгэн дээлийн энгэр задгайдуухан
“…Дөрвөн настай халиун нь ээ
Дөрөө жийгээд тэмүүлнэ ээ ай хө
Дөрвөлжлөөд харагдах бараа нь ээ
Дөтөлсөн амрагийн бараа юу даа…” хэмээн дуулахаар нөгөө найрагчийн хэлсэнчлэн “хүүхнүүдийн энгэрийн товч мулт үсэрч” байсан биз. Харин тэр чонон дах энэ тэр бол арай илүүдсээн.