Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Л.Одончимэдийн "Ээжтэй орчлонгийн наран" номын нээлт "Интерном" номын их дэлгүүрт боллоо. Уг номын нээлтэнд Ардын уран зохиолч Т.Галсан болон Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч До.Цэнджав тэргүүтэй зочид хүрэлцэн ирсэн юм. Л.Одончимэд "Энэ номыг бичих гэж олон жил бодсон. Ээж маань зургаан хүүхэдтэй өнчин хоцорсон хэдий ч биднийг хайраар дутаалгүй өдий хүргэсэн ачийг нь бодож ээжийнхээ тухай бичсэн юм. Мөн нутгийн олон уулс болон зохиолч нөхөд хайр бүгд багтсан учраас хайр шингэсэн ном гэж бодож байгаа даа" хэмээн ярилаа.
Б.Сэлэнгэ