
Өсвөр насныхан ихээр үзэх дуртай болсон тус кино нь өнгөрсөн долдугаар сард нээлтээ хийсэн ба киноны зохиолоос сэдэвлэсэн видео тоглоом нь ийнхүү сарын дараа буюу өнгөрсөн 25-ны өдөр АНУ даяар худалдаанд гарсан байна. Тоглоомын дүрслэл нь 2D буюу нилээн эртний тоглоом маягаар харагдах ба киноны адал явдлын дагуу дайснуудтай тулалдах юм.
Ubisoft-оос хөгжүүлэн өсвөр насны хүүхэд багачуудад зориулан гаргасан тус тоглоомыг киноныхоо зардалыг нөхөхийн тулд гаргасан хэмээн хэвлэлүүдээр мэдээлээд амжжээ.
Учир нь Scott Pilgrim vs. the World кино 90 сая долларын өртөгтэй хийгдсэн ба одоогоор 26 саяыг нь театруудаас олоод буй аж. Киноны борлуулалтын оргил үе нь хэдийнэ ард хоцроод байгаа ба видео тоглоомыг нь үүнээс болж төлөвлөсөн хугацаанаас өмнө худалдаанд гаргасан нь үүнтэй холбоотой хэмээн тайлбарлаж байна.
Н.Наран