
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт Италийн нэрт удирдаач Роберто Салвалаио дахин ирэх гэнэ. Өнгөрсөн аравдугаар сард Роберто Салвалаио ирж П.И.Чайковскийн “Хунт нуур” балет, Ж.Пуччинийн “Чио Чио Сан” дуурь, Ж.Вердийн “Трубадур”, “Богема” дуурийг удирдан тоглуулж байсан. Харин өнгөрсөн нэгдүгээр сард Италийн дуучин Паоиде Пандолфотой хамт ирсэн бөгөөд Ж.Пуччинийн “Тоска” дуурийг удирдан тоглуулсан нь үзэгчдэд гэнэтийн бэлэг болсон. Тэгвэл удирдаач Роберто Салвалаио нь дахин манай улсад ирэхээр болсон байна. Тэрбээр ирэх тавдугаар сард ирж, Ж.Пуччинийн “Чио Чио Сан” дуурь, зургадугаар сард шинээр тавих гэж буй Ж.Вердийн “Аида” дуурь, Ж.Россинийн “Севилийн үсчин” дуурийг удирдах гэнэ.
М.Урин