Пакистанд дэлбэрэлт болж дөрвөн хүн нас барлаа

Хуучирсан мэдээ: 2010.08.28-нд нийтлэгдсэн

Пакистанд дэлбэрэлт болж дөрвөн хүн нас барлаа

Пакистаны баруун хойд хэсэгт оршдог Парачинар хотод хоёр ачааны машин дэлбэрч наад зах нь дөрвөн хүн нас баржээ. Өнгөрөгч шөнө Афганистан хилийн зурвасын ойролцоо байдаг Куррам овгийнхон энэ дэлбэрэлтийг зохион байгуулсан байж болзошгүй юм. Талибанын Хаккани мэдээллийн сүлжээний мэдээлж байгаагаар тэндхийн хилийн зурвасын ойролцоо АНУ болон НАТО-гийн цэргийн хүчнүүд Афганистаны бүлэглэлтэй бага хэмжээний “тулаан” хийжээ. Албаныхан одоогийн байдлаар тодорхой мэдээллийг өгөхөөс татгалзаж байгаа юм.

Б. Болорсүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж