Мексикийн цагдаагийн газар болон телевизийн байрны өмнө машин дэлбэрчээ. Тус халдлагыг зохион байгуулсан байж болзошгүй гэж 72 цагаач иргэнийг Мексикийн цагдаагийн газар сэжиглэж байна. Хэргийн газарт үзлэг хийхэд нас барсан хүн илрээгүй ажээ “Техасаас Мексик рүү ордог хилийн зурваас жил бүр олон мянган цагаач гардаг бөгөөд хамгийн аюултай бүсд тооцогддог” гэж АНУ-ын албаны хүмүүс хэлж байгаа юм. Мексикийн албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар энэ дэлбэрэлтийг сарын өмнөөс эхлэн бэлдэж эхэлсэн юм байна. Өнгөрсөн баасан гаригийн өглөө Мексикын өмнөд хэсэг болох Суидад Викториа хотод 45 минутын зайтай хоёр дэлбэрэлт болжээ. Эхний дэлбэрэлт “Телевиза Нетворк”-ын урд, дараагийн дэлбэрэлт замын цагдаагийн газрын ойролцоо болсон юм. Дэлбэрэлтийн улмаас Мексикын телевиз хэсэг хугацаагаар тасалдсан байна.
Б. Болорсүх