Хятад иргэд Монголчуудыг зодлоо, охидыг нь хүчээр биеийг нь үнэлүүлж
байна, саяхан цагдааг нь хүртэл зодлоо, газар нутгийнх нь баялгийг
шунан ухаж байгаль орчин, малын бэлчээр, уух усгүй болгож байна гэх мэт
мэдээ баримт чих дэлсэн сэтгэлийг минь хямраав. Энэ тал дээр итгэгч хүн
яаж хандах ёстой вэ гэж хүртэл бодлоо!

1. Би Монгол хүнийхээ хувьд тэнгэрээс таалсан энэ л эрх чөлөөт
улсдаа эзэн нь байх эрхтэй. Ямар ч мөнгөтэй, шүтлэгтэй, нөлөөтэй хувь
хүн болоод байгууллага, тэр ч бүү хэл бусад гүрэн Монгол улсын тусгаар
тогтнол, түүний иргэдийн эрхийг хүндэтгэх хэрэгтэй. Хойноос ирээд хот
минийх, гар бариад бугуй барих гэх мэт "гадны хүн Монгол нутагт эзэн
суух вий" гэж сэрэмжлүүлсэн зүйр үг Монголчууд бидэнд бий. Тиймд,
Монгол хүн л юм бол гадны хүн хойморт биш, байх ёстой газраа суухыг бид
мэдтүгэй! Гадны хүнийг дээш залсан Монгол нь барлагын амьдралд өөрийгөө
болон улс орноо даатгасан буруу сэтгэлтэн бус уу?