Англи дэлхийн цомын тэмцээнийг зохиох боломжтой гэв

Хуучирсан мэдээ: 2010.08.27-нд нийтлэгдсэн

Англи дэлхийн цомын тэмцээнийг зохиох боломжтой гэв

ФИФА-гийн зургаан төлөөлөгч Англид дөрөв хоногийн турш зочилж 2018 оны дэлхийн цомыг зохион явуулах бэлтгэлийг шалгалаа. Ажлын хэсгийг ахалж явсан Чилийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Хэролд Мэйн – Николлис шалгалтын дараа Англи улс нь хөлбөмбөгийн дэлхийн цомыг хүлээж авахад бэлэн гэж мэдэгджээ. Үүнд хөлбөмбөгийн дэмжигчидийн цар хүрээ, дэлхийн хэмжээний цэнгэлдэх хүрээлэнгүүд болон тус улсын ард түмний хөлбөмбөгт хандах хандлага, клубүүдийн системийн хөгжил зэргийг харгалзан үзжээ. Энэ бүх үзүүлэлт нь өмнөх улсуудаас илүү байна гэж ажлын хэсэг сайшаав. Гэхдээ гол шийдвэр энэ оны арванхоёрдугаар сарын 2-нд Швейцарийн Цюрих хотноо хуралдах ФИФА-гийн гүйцэтгэх хорооны хуралдаанаас гарах юм. Тус хурлаас 2018 болон 2022 оны хөлбөмбөгийн дэлхийн цомын тэмцээнийг зохион байгуулах  улсын нэрийг зарлана.
 
Score Studio   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж