Еврогийн ханш дөрвөн өдөр дараалж уналаа

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

Еврогийн ханш дөрвөн өдөр дараалж уналаа

Европийн 16 улс хамтарч Грект
туслах шийд гаргасан хэдий ч Грекийн эдийн засаг хямралаас гарах
болоогүй байгаа бөгөөд еврогийн ханш унатал хүчтэй нөлөөлсөн хэвээрээ
байгааг санхүүгийн зах зээл дээрх дохио харуулж байна.

Европын
Австрали доллартай харьцах ханш 1999 оны төвшинд хүрч унасан бол Европын
бүтээгдэхүүний үнэ 14 сарын доод төвшинд хүрээд байгаа бөгөөд Германы
аж үйлдвэрийн захиалга буурсан байна. Еврогийн америк доллартай харьцах
ханш дахин унаж 2008 оны долоон сарын төвшинд хүрээд байна. Өчигдөр
Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр нэг евро 1.3399 ам.долларын ханштайгаар
арилжаа хаагдсан бол өнөөдөр өглөөний 10.33 минутын байдлаар Токиогийн
хөрөнгийн бирж дээр 1.3383 болж ханш нь суларсан байна. Гуравдугаар
сарын 26-нд еврогийн ханш 1.3355 болж унаж байх үед еврозоны лидерууд
уулзан Грект туслах шийд гаргасан юм. Харин еврогийн японы иентэй
харьцах ханш 125.69 байгаа нь бараг өөрчлөлтгүй байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж