Аваргуудын лигийн оноолт гарлаа

Хуучирсан мэдээ: 2010.08.27-нд нийтлэгдсэн

Аваргуудын лигийн оноолт гарлаа

Улаанбаатарын цагаар өнгөрсөн шөнө аваргуудын лигийн 2010-2011 оны улирлын хэсгийн оноолт албан ёсоор гарлаа. Ингээд та бүхэнд оноолтын байдлыг хүргэе.

А хэсгийг өнгөрсөн жилийн аварга Интэр Милан ахалж тэдэнтэй, Германы Вэрдэр Брэмэн, Английн Тоттэнхэм Хотспүр, Нидэрландын Твэнтэ багууд оржээ.

Харин B хэсэгт Францын Лион, Португалийн Бэнфика, Германы Шалке, Мөн Израйлийн Хапоел Тэл Авив багууд багтсан байна.

С хэсэгт Премьер лигийн Манчестер Юнаитед, Испанийн Валенсиа, Шотландын Рэнжирс,, Туркын Буршаспор багууд оноолт таарсан бол D хэсэгт Испанийн аварга Барса, Грекийн аварга Панатинаикос, Данийн Копэнхагэн, хойд хөршийн Казаны Рубин багууд учраа таарсан байна.  E хэсэгт өнгөрсөн жилийн дэд аварга Байерн Мүнхэн, Италийн АС Рома, Швейцарийн Базэл багуудтай Румыны Клуж баг нэг хэсэгт орсон байна. Харин Английн аварга Чэлси, Францын Марсейлл, Оросын Спартак Москва, Словакийн Зилина багууд тэмцээний F хэсэгт тойргийн тоглолтуудаа хийх болжээ. AC Milan, Real Madrid, Ajax, Ajax Одоогийн байдлаар үхлийн хэсэг гэгдээд байгаа G хэсэгт Италийн АС Милан, Испанийн эзэн хааны Риал Мадрид, Голландын Аякс, Францын Озир багууд багтсан байна. Харин аваргуудын Лигийн сүүлийн хэсэг болох H хэсэгт Английн залуу их буучид Арсэнал, Украйны Шахтэр Донэтск, Португалийн Спортин Брага, Сербийн Партизан Бэлград баууд өрсөлдөхөөр болжээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж