Бороо тус болно гэж Шуми найдаж байна

Хуучирсан мэдээ: 2010.08.27-нд нийтлэгдсэн

Бороо тус болно гэж Шуми найдаж байна

Ирэх амралтын өдрөөр болох Спагийн гранпригийн үеэр бороо орох тухай цаг агаарын урьдчилсан мэдээнүүд гарч байгаа. Энэ талаар нисгэгчид өөр өөрсдийн бодлоо хэлж байна.

Ерөнхийдөө Спад уралдахад бороо орж л байдаг, энэ бол Спагийн бас нэг онцлог гэж олон нисгэгч хэлжээ.

Харин тэдний дундаас долоон удаагийн аварга Михайл Шумахер энэ бороо өөрт нь тус болно гэж найдаж байгаагаа илэрхийлсэн нь сонин сонсогдлоо.

Спа түүний уралдах дуртай, сэтгэлд хоногшсон замуудын нэг. 2005 оноос хойш Спад уралдаагүй байгаа Шуми ирэх гранприг 10 байраар ухарч эхлүүлэх шийтгэл хүлээгээд байгаа. Тэрбээр багийн хамтрагч асан Рубэнс Барикелог хана руу шахаж аюултай уралдаан гаргасан гэдгээ өөрөө ч хүлээн зөвшөөрч, санаандгүй гаргасан энэ үйлдэлдээ харин ч тохирсон шийтгэлээ амслаа гэх утгагүй зүйлийг хэлж Бразил нисгэгчээс уучлалт хүртэл эрсэн.

Ингээд тэрбээр байрлал тогтоох гараанд хэдэд орохоос шалтгаалж яг тэр байрнаасаа 10 байраар ухарч Бельгийн гранприг эхлүүлнэ. Тэгэхээр сүүл хавиас л дайралтуудаа эхлэх байх. Харин энэ амралтын өдрөөр Спад бороо хур ихтэй, цаг агаар тогтуун бус байх нь магадгүй түүнд тус болж болохыг өгүүлж байна.

“Цаг агаар бидэнд тус болох нь гарцаагүй. Бид машин дээрээ ажиллаж байгаа. Энэ бороог бид өөрсдөд ашигтай болгохын тулд хичээж байна” гэжээ. Мөн Спа түүний хамгийн дуртай замуудын нэг гэдгийг ч яриандаа онцолсоор байлаа. Ямартай ч тэрбээр бусдаас илүү нэг зүйлийг бодож л суугаа бололтой.

Харин бусад нисгэгчид, тэр дундаа тэргүүлэгч таван нисгэгчийн хувьд энэ гараанд түрүүлсэн нь Дэлхийн аварга болоход бусдаас түрүүлж нэг алхам ойртоно гэдгийг хэнээс ч илүү мэдэж байгаа. Тийм учраас хянуур хандаж байна. Бараг бүгд л таван нисгэгч үлдсэн долоон уралдаанд 0 онооноос эхэлж байгаатай ялгаагүй гэж үзэж байна.

Биднийг маш сонирхолтой долоон уралдаан хүлээж байна. 

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж