Milla Jovovich охиноо жүжигчин болгоно

Хуучирсан мэдээ: 2011.02.07-нд нийтлэгдсэн

Milla Jovovich охиноо жүжигчин болгоно

Нэрт жүжигчин Milla Jovovich хоёр настай охинтой. Тэрбээр охиныхоо тухай “Алим, ургасан модноосоо хол очиж унадаггүй гэж ээж маань хэлдэг байсан. Энэ нь эцэг эх нь ямар байна, хүүхэд тэрэн шиг нь байдаг гэсэн утгатай үг. Миний охин ч гэсэн яг над шиг болохыг мөрөөддөг. Дуулж бүжиглэж, ба жүжиглээд л. Дуу дуулахдаа ямар сайхан хоолой гаргадаг гэж санана. Гаргаж байгаа сэтгэл хөдлөл, дуугаа мэдэрч байгаа нь үнэхээр гайхалтай.

Бас миний тоглосон дүрүүдийн заримыг нь дуурайж тоглодог. Би ихэнхдээ адал явдалт кинонд тоглодог. Тэр нь бүр ч илүү сонирхолтой санагддаг байх. Намайг зураг авалттай үед байнга дагаж явах гэдэг. Би охиноо удахгүй шоу бизнест хөл тавиулна гэж бодож байгаа. Чамгүй авьяас түүнд байгаа гэдэгт би итгэж байна” хэмээн ярьжээ.

Н.Наран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж