Анжелина Жоли гэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2010.08.27-нд нийтлэгдсэн

Анжелина Жоли гэрлэнэ

Жүжигчин  Анжелина Жоли, Брэд Питт нар  2005 оноос дотно харьцаатай болсон ч гэрлэх талаар нухацтай ярилцаж байгаагүй гэнэ.  Харин саяхан тэрээр хэзээ нэгэн цагт Брэдтэй гэрлэнэ гэж  ам алдсан аж.  Жоли  урьд нь Холливуудын жүжигчин хүүхэмсэг эр Билли Боб  Торнтон болон Жонни Ли Миллер нартай гэрлэж удалгүй салжээ. Тэрээр Брэдтэй, хүүхдүүдтэйгээ  жаргалтай амьдарч байгаа ч гэрлэх шаардлага байхгүй гэж  үздэг гэнэ. Жоли Брэд нар бие биенээ сайн талаас нь дэмжиж, байнга өрсөлддөг аж.

 New! сэтгүүлд өгсөн ярилцлагадаа  Жоли “ Дугуй унах, онгоц жолоодох үедээ ч бид  нэг нэгэнтэйгээ өрсөлддөг” гэжээ.  Жоли өөрөө маш туршлагатай нисгэгч бөгөөд ингэж нисэх нь түүнд бужигнасан хөл хөдөлгөөнөөс хөндийрөх боломж олгодог. Тэнгэрт нисч, дээрээс бүхнийг харах шиг эрх чөлөөтэй зүйл гэж надад байхгүй. Тэнд л би гав ганцаараа байж чаддаг” гэж алдарт жүжигчин ярьжээ. Тэрээр Англид байхдаа онгоц жолоодож сурсан бөгөөд Брэд ч бас сурсан гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж