Онгоц осолдож 43 хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2010.08.26-нд нийтлэгдсэн

Онгоц осолдож 43 хүн нас баржээ


Харбинаас И Чүнь хүрэх иргэний тээврийн онгоц 24-ний орой 21 цаг 36 минутын үеэр И чүний онгоцны буудлын хөөрөх зурвас дээр осолдож, 43 хүн нас баржээ.

Осолдсон нисэх онгоц нь ERJ-190 системийн салбар шугамын зорчигч тээврийн нисэх онгоц байв. Онгоцон дотор 96 хүн байсны дотор 91 нь зорчигч, 5 нь онгоцны багийн ажилтан байж. Одоогоор амьд үлдсэн 53 хүнийг тухайн орон нутгийн эмнэлэгт эмчилж байна. Шархадсан хүмүүсийн олонх нь яс бэртсэн болон гадуур гэмтжээ.

Одоогийн байдлаар нисэх онгоц осолдсон хэргийн эрэн сурвалжлах ажил дуусч, төрийн зөвлөл уг хэргийг шалгах ажлын хэсэг байгуулаад байна.

Хятад улсын дарга Хү Жиньтао, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао онгоцны ослын талаар чухал тушаал гаргаж, шархдсан хүмүүст бүх боломжоор туслан, ослын шалтгааныг тодруулж, агаарын тээврийн бүх салбарт нэн даруй аюулгүйн шалгалт өрнүүлж, аюулгүй байдлыг батлахыг үүрэг болгосон байна.

Уг даалгаврын хүрээнд Хэн ань мужийн агаарын тээврийн компаний таван нисэх онгоцыг нисэхийг хориглосон байна.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж