Иранчууд ”Фатех-110” пуужинг туршлаа

Хуучирсан мэдээ: 2010.08.26-нд нийтлэгдсэн

Иранчууд ”Фатех-110” пуужинг туршлаа

Ираны цэргийнхэн “газар-газар” ангиллын шинэ пуужинг хөдөлгөөнт төхөөрөмжөөс харван амжилттай туршжээ. "Фатех-110" ("Байлдан дагуулагч")  пуужин нь хатуу түлштэй 200 км хүртэл тусгалтай гэнэ. Пуужингийн урт нь есөн метр, жин нь 3,5 тонн ажээ.

Ираны Батлан хамгаалахын сайд Ахмад Вахиди мэдэгдэхдээ пуужингийн гурав дахь үеийн туршилт нь энэ байлаа гэв. Өнгөрсөн 22-ны өдөр 1000 км-ын зайд нисэх нисгэгчгүй бөмбөгдөгч онгоцыг олон нийтэд Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад танилцуулсан билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж