Иракт амь үрэгдэгсдийн тоо 40 хүн болов

Хуучирсан мэдээ: 2010.08.26-нд нийтлэгдсэн

Иракт амь үрэгдэгсдийн тоо 40 хүн болов


Иракт наймдугаар сарын 25-нд цуврал аллага хийгдлээ. Тэсрэх төхөөрөмжтэй машинуудыг ч ашигласан байв. Алагдсан хүмүүсийн тоо өсч 40 хүрсэн ба 200 гаруй хүн шархаджээ.

Хамгийн цус урсгасан аллага Багдадад болж тэсрэх төхөөрөмжтэй машиныг цагдаагийн байрны дэргэд дэлбэлсэн байлаа. Тэнд 15 хүн алагдаж, 44 хүн шархадсан байна.

Хойд нутгийн Кут хотын паспортын хэлтсийн байрны дэргэд бас нэг машин дэлбэрч 15 хүн алагдан 45 хүн шархадсан байв.

Мөн нийслэлд нь тэсрэх төхөөрөмжтэй хоёр ч машин дэлбэрэн хоёр цагдаа алагдаж долоон хүн шархаджээ. Багдадын бас нэг дүүрэгт хоёр цагдааг буудан хөнөөсөн байлаа. Киркук хотноо тэсрэх төхөөрөмжтэй машиныг дэлбэлэн нэг хүнийг хөнөөж, 11 хүнийг шархдуулсан байв. Рамади хотод хоёр машин дараалан дэлбэрч гурван хүнийг хөнөөн наад зах нь 16 хүн шархаджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж