Харгис эмэгтэйг хогийн сав руу

Хуучирсан мэдээ: 2010.08.26-нд нийтлэгдсэн

Харгис эмэгтэйг хогийн сав руу

Английн нэгэн эмэгтэйн хүнлэг бус үйлдэл британичуудыг цочроогоод байна. Гудамжинд тавьсан хогийн сав руу тэр эмэгтэй нэгэн муурыг шидэж орхиод тагийг нь таглаад явсныг гудамжинд тавсан хяналтын камер бичиж авчээ. Хөөрхий муурыг таглаатай хогийн савнаас гаргаж авах хүртэл 15 цаг болсон бөгөөд энэ хооронд муур арай л үхчихээгүй байжээ. Муурны шинэ эзэн тэр эмэгтэйн үйлдэлд маш их цочирдсон гэдгээ хэлж байгаа гэнэ. Мөн энэ үйлдэлд эгдүүцэж байгаагаа илэрхийлсэн санал сэтгэгдлүүд олон арван сонины нүүрийг дүүргэж, интернэт сайт дахь сэтгэгдлийн цонхууд болон фэсбуукуудыг ачаалж байгаа аж.  Тэдний олонхи нь хэргийн эзэн англи эмэгтэйг ч мөн адил хогийн сав руу шидэх ёстой гэж үзэж байгаа юм байна гэж АВС мэдээлжээ.

М.Наст

Бичлэг үзэх…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж