Ганцхудагаас гарт минь ирсэн тэмдэглэл ямархан нууцыг өгүүлнэ вэ?

Хуучирсан мэдээ: 2010.08.26-нд нийтлэгдсэн

Ганцхудагаас гарт минь ирсэн тэмдэглэл ямархан нууцыг өгүүлнэ вэ?

Сүүлийн үед дэгдсэн хамгийн том дуулиан УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн зөвлөх Ц.Жаргалсайханд холбогдуулсан "Эх орноосоо урвасан" гэх хэрэг, түүний эргэн тойрон дахь үйл явдлууд болоод байна. Ц.Жаргалсайханыг хоёр сар цагдан хорьж байцаасны эцэст шүүхээс түүнд чанга дэглэмтэй шоронд 17 жил хорих ял оноосон нь дээрх шуугианыг дээд цэгт нь хүргэлээ. Үнэхээр гайхаж, цочирдмоор шийдвэрийг Монгол Улсын шүүх гаргажээ.

Ц.ЖАРГАЛСАЙХАН ГЭЖ ИНГЭХЭД ХЭН БЭ?

Өнөөдөр түүнийг мэддэг нь шагширцгааж, мэддэггүй нь гайхацгааж байна. Өмнө нь нэг ч удаа дуулиан шуугианд нэр.хавчуулагдаж, энд тэнд чих дэлдийлгэж явсан удаа үгүй болохоор арга ч үгүй биз ээ.
Ц.Жаргалсайхан бол манай улсын нэртэй дипломатч Д.Цахилгаан гуайн ганц хүү юм. Бага насандаа орос цэцэрлэг, орос сургуулиар хүмүүжиж, сэхээтний гэр бүлд бусдын жишгээр өссөн. Дээд боловсролыг ч Орост эзэмшсэн. Унаган орос, англи хэлтэй. Мэдлэг боловсрол, хүмүүжил төлөвшил бүх юмаараа бусдад үнэлэгддэг ийм л нэг аавын хүү. Түүнтэй тухайн үеийн төрийн төв хэвлэл "Ардын эрх" сонины байранд анх танилцаж байснаас хойш эдүгээ арван хэдэн жил сум шиг дүүлэн оджээ. Манай Ш.Батмөнх даргын найз Ц.Жаргалсайхан гэх энэ өндөр шар залуутай манай сониныхон бүгд танил. Учир нь намайг тэнд хөл тавихаас өмнө Ц.Балдорж агсны удирдлаганд нэгэн үе хамтдаа пижигнэж явсан залуус учраас. Найзууд уулзалдаад хөл хөөр болно. Хааяа нэг сонины байранд байх "Сакура" бааранд савна.

Яриа нь дандаа л сэтгүүл зүй. Яаж Бал эрхлэгчид авахуулж явснаа л ихэвчлэн ярьцгаана. Зарим нь материалаа уруулснаа, зарим нь ширээ тойруулж элдүүлснээ, зарим нь шанаа авснаа… Мань мэтийн пацаанууд тэр үед тэдний тамхинд гүйдэг л хүүхэд явлаа. Тэр нь бараг нэр төрийн хэрэг гэсэн хөмсөгтэй. Одоо тэд маань хагас нь "Өдрийн сонин"-д, хагас нь "Өнөөдөр" сонинд хариуцлагатай албуудыг хашиж яваа. Харин Ш.Батмөнх ах маань тэнгэрийн орноо заларсан байх юм. Амьд сэрүүн, эднийхээ дунд явсан бол өнөөдөр нүдээ бүлтгэнүүлчихсэн, амьсгаа нь давхацчихсан найзыгаа өмөөрөөд сүйд болж байх
байсан. Төдөлгүй хэдэн жилийн дараа Ц.Жаргалсайхан УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст алба хаших болсон. Парламентын сэтгүүлчийн хувьд түүнтэй байнга л тааралдана. Тэр харин толгой дохиод л ичингүйрсэн мэт хажуугаар өнгөрнө. Би хувьдаа түүнийг хүүе, хаая наашаа цаашаа болон хүмүүстэй сүжрэлдэж, гишүүдтэй сугадалцаж байхыг ордонд хараагүй. Ажиглаад байхад эрхэмсэг, ихэмсэг, бас өөрийнхөө зиндааг мэддэг хүний далддуу биеэ тоосон зан харцан дээгүүрээ гүйлгэсэн, дуу шуу багатай, өөрийнхөө дургүй хүнтэй дуугардаг ч үгүй хүн юм шиг харагддаг. Угаасаа нэртэй хүний зүстэй хүүхэд болохоор хэн нэгэнд тал засан дохилзох занд багаас суралцаагүй өссөн биз. Энэ байдал нь түүнийг ихэвчлэн ганцаараа харагдуулдаг ч байсан юм шиг. Түүнд найз нөхөд гэж бага залуугаас ижилссэн хэдэн хүмүүс л байдаг байх.

Бусдаар бол тэр хүнтэй тийм амар ойртохгүй санагддаг. Миний мэдэх Ц.Жаргалсайхан бол энэ. Гэтэл тэр маань улсаасаа урвасан дайсан болж таарч байгаа юм байх аа. Сэтгүүлч хүний маань хувьд надад олон талын, олон зэрэглэлийн мэдээллүүд ирдэг. Өнөөдөр олж авсан баримт маань харин уншигчдын анхаарлыг ихэд татах, бидний хэллэгээр бол жинхэнэ хадаас юм. Ганцхудагаас түүний бичсэн тэмдэглэл намайг зорин явсаар сая нэг гарт минь иржээ. Янз бүрийн цаасан дээр цэвэрхнээр таталган бичсэн тэрхүу олон хуудас бичмэл одоо миний ширээн дээр байна. Үүнийг хав дараад суухын оронд олон нийттэй хуваалцаж, тэдний сонорт хүргэх ёстой гэж үээж байна. Учир нь, түүнд тохсон хэргийн бүрдэпт тун дутуу дулимаг, шууд яллах бодлого барим-талж явагдсан нь тодорхой байна. Иймээс мэргэн олны саруул ухаанд толилуулах нь зүйд нийцэх бизээ.

ИНГЭХЭД ТҮҮНД ЯМАР ГЭЭЧИЙН ХЭРЭГ ТОХООД БАЙНА ВЭ

Улсын нууцтай холбоотой гэх асуудлаар анх Тагнуулын ерөнхий газар туүнд хэрэг уүсгэсэн. Баривчлагдахүедээ тэрбээр ОХУ-ын Элчин сайдын яамны ажилтан Василий Лавреневтэй нэгэн жижиг пивоны газар сууж байж. Ба-аас орос школоор явчихсан, ОХУ-ддээд боловсрол эзэмшсэн, ажил үүргийн хувьд гадаад орны опон улсуудтай уулзаж, учирдаг хүний хувьд нэг орос залуутай шар айраг ууж суух нь гаднаасаа байтугай дотроосоо ч байж болох л асуудал. Гэеч тагнуулынхан дайран орж, сандал дээр нүүрээр нь дарж унагаан, 00-ын өрөө рүү явчихсан байсан Василийгийн цүнхийг сандал дээрээс аван ухаж.төнхөхийн сацуу түүний цүнхэнд явсан материалыг Ц.Жаргалсайханы цүнх рүү чихэж улайн цайм гэхэд дэндсэн бохир ажиллагаа явуулсан тухай тэрбээр тэмдэглэлдээ дэлгэрэнгүй өгүүлжээ. Мөрдөн байцаагч Ц.Жаргалсайханы цүнх рүү бусдын цүнхнээс материал авч хийснээ хүлээдэг ч хавтаст хэрэгт энэ тухайгаа аваагүй. Мөн тэр оройдоо гэрт нь дайран орж ирж нэгжлэг хийсэн, нэгжлэг хийж байхдаа дээд удирдлагууд руугаа "Өө жирийн л гурван өрөө байранд амьдардаг юм байна ш дээ" гэж чамлангүй өнгеөр ярьж байсан гэнэ. Том акул барьчихлаа л гэж бодсон бололтой.

Сонирхолтой нь хэрэгт дурдагдсан, ноцтой гэж үзээд буй мэдээллүүд нь бүгд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан, гардаг мэдээллүүд байх юм. Энэ талаар тэрбээр тэмдэглэлдээ ийнхүү бичжээ.
….Ц.Жаргалсайхан: Намайг ОХУ-ын тусгай албаны хүнд нууц мэдээлэл дамжуулсан хэмээн ял тулгаж, "Эх орноосоо урвасан" гэсэн хар дарсан зүүд шиг аймшигтай хэрэгт буруутгасанд би одоо хүртэл итгэхгүй байна. Ийм хэрэгт гүтгэгдэн шалгагдаж байгаагаа би байцаалт өгчихөд ойлгосон. ОХУ-ын Элчин сайдын яамны ажиптан гэсэн нэрийн хуудас өгч, ЭСЯ-ны эрга хэмжээн дээр анх уулзсан Василий Лавреневтэй танилцаэд би гурван жи болж байна. Туүний аав Лаврзнев нь Монголд олон жил ажилласан, хуучин ДСНК-ийн дарга байсан, өерөө ч Улаанбаатар хотын оросын IX дунд сургуульд багадаа суралцаж байсан гэж Василий надад ярьж байсан. Бидний хувь хүний хооронд ижил төстэй зүйлүүд их байдаг. Улмаар найз нөхөд болцгоон уулзалдаж ярилцдаг болсон. ОХУ-ын Элчин сайдын яам олон хүнтэй бөгөөд дотроо их өрсөлдөөнтэй тул Василий түүнтэй илүү харьцахыг надаас хүсдэг байв. Тэрбээр УИХ-ын гишүүдийн гэргий, хүүхэд, дүү нарын ОХУ-д зор-чих визийг хүндрэл чирэгдэлгүйгээр олон удаа гаргаж өгч тусалдаг байсан. Би ОХУ-ын ЭСЯ-ны Басзнов, Будажанов, Доржиев, Мещаников, Ракшаев гээд маш олон хүнтэй харилцдаг байсан. Одоо ч заримтай нь сайн нөхдийн холбоотой бөгөөд тэдэнтэй ажлын болон ажлын бус цагаар уулздаг. Тэднээс мэдээлэл авдаг, хоёр улсын харилцааны эсуудлаар санал солилцдог юм. Манай хэлтсийн ажилтнууд ч өар өөрийн хариуцсан орны ЭСЯ, олон улсын байгуулпагын хүмүүстэй байнга уулзаж, мэдээлэл санап бодлоо харилцан солилцдог.

Ер нь тэдний хэнийг нь ч минийхтэй ижил төстэй хэргээр сэжиглэж захидал харилцаа, шуудан холбоог тагнаж, утас чагнаж, уулзалтыг нь нууцаар бичвэл нэлээд төстэй зүйлүүд их гарах байх гэж би боддог. Би УИХ-ын парламентын гадаад харилцааны гол хоёр түнш ОХУ, БНХАУ-ыг голчлон хариуцаж, энэ чиглэлд багагүй хугацаанд ажилласан тул аль алины ЭСЯ-тай нягт харилцаатай байдаг.

Хэрэгт дурдагдсэн мэдээллүүд бүгд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болох сонин хэвлэл, телевиз, интер нетээр гарсан, гардаг мэдээлэл юм. Үүнийг хавтаст хэрэгт орсон Гадаад харилцааны яамны хүмүүсч хэлсэн байгаа. Ер нь УИХ-ын гадаад харилцаа гүйцэтгэх засаглал Засгийн газрын гадаад харилцаанаас ялгагддаг онцлогтой, УИХ хууль баталдаг тул "хоёр талын хуулийн орчинг бурдүүлэх", "Засгийн газар, яамдын харилцааг идэвхжүүлэх" гэх мэт ерөнхий зүйлийг илүү гопчлон ярьдаг. Эдийн засгийн нарийн тооцоо, гэрээний нөхцөл, зээл төлбөр гэх үнэхээр нууц мэдээллүүдийг Засгийн газэр л айлчлалынхаа үеэр хэрэглэдэг. Тэгээд ч парламентын айлчлалын үеэр ямар ч гэрээ хэлэлцээр байгуулдэггүй. Иймд парпаментын айлчлал нь илүү нээлттэй, нийтэд мэдээлэгддэг, ярилцзх зүйлээ урьдчилан тохирдог, ардчилсан, "ардын дипломат" ёсны айлчлал юм. Иймээс ч айлчлалын өмнө айпчлалын явцад, хойно нь эдгээр нь хэвлэл мэдээлпээр чөлөөтэй яригддаг зүйп. Айлчлалд олон хүн оролцдог тул хэнээс нь ч мэдээлэл гарах боломжтой. Энэ нь ч их сөрөг нөлөө авчирдаггүй. Учир нь ярих эүйл нь аль аль талдаа ерөнхийдөө ойлгомжтой байдэг. Харин Засгийн газар, Ерөнхий сайд, сайд нарын айлчлал бол тэс ондоо. Нууцпах зүйл олон байдаг. Тэгээд ч би Васипийд ямар ч нууц гэхээр ноцтой мэдээлэл өгөөгүй. Хавтаст хэрэгт Василийгийн надад өгсөн Flаsh-зеөврийн дискний талаар бараг дурдагдаагүй байна. Тэрбээр надад үүнийг өгч зарим хувийн зураг, орчуулгуудыг заадаг байсан. Мэдээллийн технологи асар хурдтай хөгжиж байгаа энэ үед ийм жижигхэн, аюулгүй гэмээр хэрэгслээр ямар ч мэдээллийг, ямар ч хэлбэрээр авах боломжтойг мэргэжилтнүүд баттай хэлнэ. Энэхүү диск нь миний компьютерт хангалттай удаан байсан бөгөөд үүнээс болсон уу миний майл хаягнаас өөр хүмүүс рүү миний явуулаагүй захидал мэдээлэл явсныг би уг нь байцаагчид дэлгэрэнгүй ярьж өгөхийг оролдсон.

Василий бид хоёрын хэдхэн уулзалтын бичлэгийг хийсэн нь бид хоёрын нийт харилцааны дүр зургийг дутуу дулимаг харуулж, зөвхөн мэдээлэл дамжуулах зорилготой уулзалтууд мэт харагдэж байна. Бидний эхний үед ярьж байсан зүйлүүдийг тасалж зевхөн сүүлийн уулзапт яриаг хатуу орчуулж буулгасан нь нзмайг "мэдээлэл цуглуулагч" мэт ойлгогдохоор болсон байна. Бидний ярианд Василий намайг "Начальник, ваше задание, распоряжение выполнено" гэх юм уу "вот твоё задание" зэргээр хошигнож хэлдэг нь нийт харилцааны ерөнхий утгаас нь салгаж тасдаж хатуу буулгавал үнэхээр л "Дарга аа, даалгавар биелэгдлээ, "Энэ бол чиний даалгавар" гэж буруу утгаараа бууна. Мөн "информация" гэхээр л шууд мэдээлэл болж, оросуудын дунд "моод" болсон "КГБ", "ФСБ" зэрэг хошигносон нэр томъёо нь шууд "тагнуул", "байгууллага" гэж ойлгогдож байна. Уг нь энэ бол аль нэг хэтэрхий сүржин, нуугдмэл, аюултай юмыг л бид "До яам" гэж хэлдэгтэй адил хар ярианы сул хэллэгүүд билээ. Оросын телевиз, сонин хэвлэлүүд ч ийм үгсээр дүүрэн байдзг. Хэрвээ би үнэхээр тагнуул байсан гэж бодсон бол интернетээр явуулсан мэдээлэл, утасны мессеж, гар бичмэл, и-мэйлийн хаяг, хайрцагнуудээ дор бүр нь устгаж байх байсан болов уу. Тэгэхэд би өөрийнхөө хаягийг ашиглаж өөрийн ажлын шуудан илгээдэг хаягаасаа илэн далангүй, айж нуулгүй захидал бичиж, ядаж гар утасныхаа мессежүүдийг устгахгүй үлдээж, өрөөнийхөө хүний дэргэд утсээр нуулгүй ярьдаг байсан.
…..Тэмдэглэл ийн хөвөрч байна.

Илүү нарийн зүйлсийг энд цөмийг нь бэгтээх аргагүй. Хүний амьдралыг нэг л өдөр орвонгоор нь эргуүлнэ гэж энийг л хэлдэг байх. Нарийн ажиглавал энэ асуудлыг хэн нэгний матаас, хорлон сүйтгэж зайпуулах гэсэн санаатай ажиллагаагаар үүссэн ч юм шиг. Гэвч энэ талаас нь мөрдөн байцаагч огт авч үзээгүй байна. Асуудлыг зориуд хар шуурга шиг босгож байгаагийн ард тодорхой хүн баймаар. Үүнийг мэдээж авч үзээгүй нь тодорхой. Мөн улсын нууцыг алдсэн юм бол хзана, яагаад гэдэг нөхцөл байдлыг авч үзэх шаардлагатай баймаар. Шүүгээ сав, компьютерээс хэн ч ямар ч материалыг авч, алдаж болно. Хэн нэгэн хорон сзнээтзн ийм юм хийсэн байхыг үгүйсгэх аргагүй. Яагаад заэвэл Ц.Жаргалсайхан гэж. Бүр цаашлаад Ц.Жаргалсайхан нууц алджээ гэж үзвэл улс нийгэмд ямар хор хохирол учруулав гэдэг асуулт гарч ирнэ. Тэр хариуцлага алджээ гэж үзэхэд санаатайгаар үйлдсэн гэж үзэх нотолгоо нь хаана байна гэх зэрэг олон адармаатай асуулт гарч ирж байна.

Энэ хэрэг дээр Ц,Жаргалсайханы ажил хэргийн орчныг мэддэг, мэдэрдэг, байнга харилцаж байсан гишүүд, ажилтнууд хүний ёсоор хандаж, чин сэтгэлээсээ унэн зөв мэдүүлэг өгеөгүй ч юм шиг. Түүний хэлний мэдлэг, ажил үүргийн дагуухь үүргээр нь хэлээ, хөлөө хийж явсан гишүүдийн зарим нь хүртэп мэдэн будилсан, илтэд мэгдсэн хүний үнэргүй тайлбар өгсөн сураг чих дэлсч байгаа учраас дээрх үгийг би хэлж байгаа юм.
Мэдээж тэд эх орноосоо урвасан гэх хүнд хэрэгт шалгуулж байгаа хүнтэй холбогдохоос айж байгаа байх. Гэхдээ хүн бүхэн нэг л замаар буцаж, ирсэн шигээ нуцгэнээр энэ хорвоог орхидог гашуун үнэний емнө нүүрнийхээ апь талыг харуулж очихоо бодох хэрэгтэй.

Өнеөдер Монгол эх орноо худалдсан, эх орноосоо урвасан гэж үзвэл хоёр толгойгоо худалдчихаад хоорондоо тэврэлдээд хэвтэж байгаа эрх баригчдыг л хэлэх байх. Гаэар шороо. эд баялгаа гаднынхзнд өгчихөөд малилзаж, нүдний шилнүүдээ гялбалзуулан давхилдаж байгаа хэдэн нөхөд л цаг эргэвэл хожим ийм ялд унах байх. Түүнээс биш Ц.Жаргалсайхан шиг энгийн номхон төрийн албан хаагч эх орноо худалддаггүй юм. Мэдээлсэн, элдсан, асгасан гэх бүх баримт нь бидний мэдэх, нэгэнт хэвпэл мэдээллийн хэрэгслээр тухайн үед ханатал цацагдсан эүйлс. Уулэсан, тагнуул туршуул гээд байгаа нөхөр нь 1978 ондтөрсөн. бага насандаа Монголд өсч өндийж явсан байдаг л нэгорос залуу. Тэр нь цаанаа ямар давхар албатайг бидний хэн ч нотлохгүй. Учир нь, Лавреневаас нэг ч удаа мөрдөн байцаалт аваагүй. Тэрхүн одоо миний шалгажтогтоосноор лаа Монголд байхгүй. Ийм хэрэг гэж байдаг юм уу.

ХУУЛЬД ЮУ ГЭЖ ЗААЖ ВЭ

Ц.Жаргалсайханд оноогоод буй 79.1 гэх зүйл ангид юу гэж зааж вэ.
79.1 Эх орноосоо урвах
Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батпан хамгаалах хүчин чадалд хохиро учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсэгнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан, дайны байдалд буюу дайн бүхий байдал зарласан үед дайсны талд шилжин орсон бол 16-25 жил хорих ял шийтгэнэ.

Энэ бол Монгол Улсын цагаан дээр хараар бичиж тогтоосон хуулийн заалт. Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан…уншигч та анхаарч харж байгаа байх. ОХУ тэгэхээр манай дайсагнагч орон болж таарах нь ээ дээ. ОХУ-ын ЭСЯ-ны ажилтан залуу дайсны тагнуулын байгууллагын гишүүн байх нь. Тийм байлаа гэхэд тэрийг нь шалгалгүйгээр энд иргэнээ ингэж тамлаж болдог юм уу. Мөн энэ хэргийн талаархи мэдээлэл энэ зэрэгт хүртзл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр элдэв гуйвуулга дайвуулгатайгаар цацагдсан нь анхнаасаа тагнуулын байгууллага санаатайгаар явуулсан мэт сэтгэгдэл төрүүлж байна. Аливаа улс орны тагнуулын байгууллага ийм салан задгай бодлого явуулдаггүй. Хэлмэгдүүлэлт, хэнээрхэл, хэсэгхүмүүсийн эрх тушаал ахих, ээрэг дэв горилох цаламгүй шуналын эолиосонд Ц.Жаргалсайхан гэдэгжирийн хүний мөрийн амьдрал үрэгдэж, нэгэн сайхан гэр бүл нулимсанд живж байгаа юм шиг сэрүү татсан жихүүн мэдрэмж төрүүлнэ.

Түүний эцэг манай нэртэй дипломатч Д.Цахил гаан гуай гэдгийг хүмүүс дуулсан байх. Д.Цахилгаан гуай бол энэ төрд насаараа зүтгэсэн нийгмийн зүтгэлтэн хүн. Үеийнхнээсээ ялгарах нэг онцлог нь энэ хүн сүүлийн 20 жил хоёр том намын алиных нь ч дээвэр туурганд оролгүй дунд нь зогсчихсон нь болов уу. Ардаа намтай, ханатай хүн бол насны эцэст ганц хүүгээрээ ингэтэл наадуулахгүй байсан байх. Өөрийнх нь хэвлэлд өгсөн ярилцлагаас үзвэл энэ хэргийн цаад үзүүр хүү рүү нь биш өөр рүү нь орох санаатай ч байж мэднэ гэмээр аяс цухалзсан байна билээ. БНХАУ-д долоон жил Элчин сайдаар суугаад нэр цэвэр албаа дуусгаад ирсэн түүнд дайсан гэж баймгүй санагдах.

ЭНЭ ХЭРГИЙН ЗҮЙЛЧЛЭЛ ЯАГАДД ЗААВАЛ ДЭЭШЭЭ ТЭНГЭРТ ТУЛЧИХАВ АА

Яллах ёстой гэж бодоход яагаад заавал эх орноосоо урвасан гэх ял өгч байгаа нь анхаарал татна. Дотор нь яригдаж байгаа асуудал нь болохоор улсын нууц задруулсан гэх гөрдлөгө. Тэр нь үнэн байлаа гэхэд зүйп анги нь 87.1 буюу Төрийн нууц задруулах

Уг зүйлд юу гэж заасныг харуулъя.
Төрийн нууцад хамаарах, баримт бичиг, эд зүйп, объект үйл ажиллагааг итгэмжлэгдэн хариуцсан буюу албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд эадруулсан нь эх орноосоо урвах, тагнуул хийх гэмт хэргайн шинжгүй бол 5 жип хүртлэх хугацаагаар хорих ял шийтгэнэ. Гэвч Ц.Жаргалсайханд 17 жилийн ял уншсан. Өөр нэг заалт эрхгүй анхаарал татна. Тагнуул хийх нь гэсэн 80.1 гэх заалт байна. Түүндээ: Монгол Улсын иргэн буюу харъяалалгүй хүн гэж заажээ. Тэгвэл энэ бүхэн нь Ц.Жаргалсайханд хамааралгүй болоод явчихаж байх жишээтэй.
Ийм нэгэн адармаатай хэрэгт нэгэн цагт бидэнтэй мөр зэрэгцэн төрийн төв хэвлэлд сэтгүүлчээр ажиплаж явсан манай салбарын нэг нөхрийг маань гужирдэж байна. Бидэнд ч тулгагдаж мэдэх зэм. Хэн нэг маань и-мэйлээ нээлттэй, компьютерээ асаалттай хаяж гарч гүйж яваад юунд ч гүжирдүүлж, атгаг хорон санаатны явуурганд өртөж мэдэхийг үгүйсгэх аргагүй. Бид бол юм юмыг сонирхож явдаг, хүн хүнтэй харьцаж явдаг, мэдээ мэдээлэл дунд эргэлдэж явдаг улс шүү дээ.

Үргэлжлэл бий

Сэтгүүлч Б.ГАНЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж