Засгийн газруудын комисс хуралдана

Хуучирсан мэдээ: 2010.08.26-нд нийтлэгдсэн

Засгийн газруудын комисс хуралдана

Энэ сарын 18-ны Засгийн газрын ээлжит хуралдаанаар Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 14 дүгээр хуралдааныг 2010 оны наймдугаардугаар сарын 26-30-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэний дагуу өнөөдөр уг хуралдаан эхэлнэ.

Энэхүү хамтарсан хурадаантай холбогдуулан Ханой хотноо Монгол Улсын Элчин сайдын яам, Вьетнамын Худалдаа аж үйлдвэрийн танхим, Хөдөө аж ахуй, орон нутгийн хөгжлийн яамтай хамтарч зохион байгуулсан "Вьетнам-Монголын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны боломж" сэдэвт бизнес уулзалтаар олон сэдвийг хөндөн ярилцжээ.

Уулзалтын үеэр Монгол Улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин, улс төр, эдийн засгийн нөхцөл байдал болон төр засгийн бодлого, шийдвэр, гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөрийн талаар Монголыг сонирхогч Вьетнамын бизнес эрхлэгч нарт тодорхой танилцуулсан байна.

Вьетнамын тал Монголын цагаан зүсмийн адууны ясыг ашиглан уламжлалт эм тан гарган авах, мөн адуу, үхэр, хонины махны болон барилгын материалын бизнес эрхлэх, өмнө нь нийлүүлж байсан зарим нэг хүнсний уламжлалт бараа бүтээгдэхүүн нийлүүлэх сонирхолтой байгаа аж. Энэ үеэр хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг улам бүр эрчимжүүлэх үүднээс, ирэх комиссын хуралдааны үеэр "Монгол-Вьетнамын Бизнесийн холбоо" байгуулах, хоёр орны худалдаанд хүндрэл учруулж буй зам тээвэр, санхүүгийн төлбөр тооцоог хурдан шуурхай хийх талаар олон асуудлыг хөндөн ярилцаж байжээ.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж